Category : мэдээлэл

ЭхлэлТөрлийн архив "мэдээлэл"

Хараа голын эрэг дагуух газруудаар цэвэрлэгээ хийлээ

2019 оны 10–р сарын 18-ны өдөр Хараа голын эргийн дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажилд алба, хэлтэс, цехийн 63 ажилтан, албан хаагч оролцож Хараа голын  “Станцын тохой” орчмын талбайгаас 2 ачааны машин хогийг ачиж хогийн цэгт буулгав. Цэвэрлэгээний ажлыг байгууллага ачааны 2 автомашин, суудлын УАЗ 469 машин, хүн тээврийн 2 автобусаар бүрэн зохион байгууллаа.

Байгууллагын хашаан дотор хайлаас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10-p сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. 2019.10.11-ний өдөр компанийн алба, хэлтэс, цехийн ажилчид компанийнхаа хашаан дотор автомашин болон явган хүний зам дагуу 3745 ширхэг хайлаас модны суулгац суулгаж усалгаа хийлээ.

“ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН 35МВТ-ЫН ӨРГӨТГӨЛИЙГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ.

Дархан хотын цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай хангах зорилгоор Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д 35МВт-ын шинэ турбингенераторыг суурилуулах турбогенераторын шинэчлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.

Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн суурийг 1963 онд тавьж, 1965 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтад оруулж байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд түүхэндээ гурав дахь удаагийн томоохон шинэчлэл хийж хүлээлгэн өгч байгаа юм. Хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа 2019.10.05-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН

Монголын эрчим хүчний салбарын “2019-2020 оны өвлийн их ачааллын горим ажиллагаа” сэдэвт Ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн энэ сарын 19-20-ны өдрүүдэд Дарханы дулааны цахилгаан станцад болж байна. Уг зөвлөгөөнийг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох удирдан явуулж байна. Зөвлөгөөнөөр Төвийн бүс, Дорнод бүс, Баруун бүс, Өмнөд бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн өвлийн их ачааллын горим ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Ахмадууд ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2019 оны 05-р сарын 09-ний өдөр ДЦС-2 ТӨХК-ийн нэрэмжит ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн болж манай ДДЦС ТӨХК-ийн ахмадууд өндөр амжилттай оролцлоо. Үүнд:

– Эрэгтэй төрөлд Г.Сүхболд ТЭРГҮҮН БАЙР,

– Эмэгтэй төрөлд Д.Сувдаа ДЭД БАЙР,

– Хосын төрөлд Г.Сүхболд, Д.Сувдаа нар ДЭД БАЙР тус тус эзэллээ.

Англи хэлний олимпиад зохион байгуулагдлаа.

2019 оны 05 сарын 03-ны өдөр ДДЦС ТӨХК-ийн ажилтнуудын дунд 3 дахь жилдээ Англи хэлний олимпиад зохион байгуулагдаж нийт 60 ажилтан 2 үе шаттай өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

1-р байрт Инженерийн албаны төслийн инженер Б.Сугарсүрэн

2-р байрт СБХ-ийн ня-бо Б.Отгонжаргал

3-р байрт Зуухан цехийн горимын техникч Х.Даваасүрэн

4-р байрт ИА-ны компьютерийн инженер Д.Батхүү

5-р байрт ИА-ны ээлжийн инженер Х.Мөнхсаруул

6-р байрт ИА-ны техник хяналтын инженер З.Батмандах нар шалгарлаа.

Эрүүл мэндийн үзлэг явагдлаа.

2019 оны 04 сарын 13-наас 04 сарын 20-ны өдрүүдэд Эрүүл мэндийн сайдын 340 тоот тушаалын дагуу ДДЦС ТӨХК-ийн зүгээс ХАБЭАТ-тэй хамтарч нийт ажилтануудаа хугацаат эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрууллаа. Үзлэгт нийт ажилтнуудын 94.7% буюу 451 ажилтан хамрагдсан байна.

Байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн

ДДЦС ТӨХК-ийн 55 жилийн ой угтсан Байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 2019.04.15-19-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн багуудаас 1-р байрт Хими цех, 2-р байрт Цахилгаан цех, 3-р байрт Түлш дамжуулах цехийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдийн багуудаас Санхүү бүртгэлийн хэлтэс, Хяналтын хэлтсийн баг 1-р байрт, Зуухан цехийн баг 2-р байрт, Турбин цехийн баг 3-р байрт шалгарлаа.

Мөн эрэгтэй “ЧАДВАРЛАГ ТАМИРЧИН”-аар Турбин цехийн тоноглолын засварын слесарь О.Отгонням, эмэгтэй “ЧАДВАРЛАГ ТАМИРЧИН”-аар Зуухны тоосон системийн машинч Т.Уянга нарыг тодруулж дурсгалын цом хадгалууллаа.

2019 оны хамтын гэрээ байгууллаа

2019 оны 04-р сарын 12-ны өдөр ДДЦС ТӨХК-ийн захиргаа болон тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2019 оны хамтын гэрээгээ амжилттай байгууллаа.