Category : Чанар-бүтээмж

ЭхлэлТөрлийн архив "Чанар-бүтээмж"

Бүтээмжийн чиглэлээр япон улс руу 21 ажилтан сургалт аялалд явуулав.

Гүйцэтгэх захирал Н.Чимэддорж, ХАБЭА-н инженер Б.Болд нар анх Япон улс руу сургалт аялалд явж  судлан  компанийн чанарын менежментийн тогтолцооны стандарт(MNS ISO 9001:2016, MNS OHSAS 18001:2012, MNS ISO 17025:2018), компанийн нийгмийн хариуцлага бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэл (ажлын байрны соёл 5С, кайзэн саналын систем, чанарын дугуйлан) хог хаягдлын менежмент, эрсдлийн менежментийн нэвтрүүлэлт хэрэгжүүлэлтийн байдалтай бодитоор танилцан туршлага хуримтлуулан ирж бүтээмжийн чиглэлээр манлайлан ажилладаг 21 ажилтанг япон улс руу сургалт аялалд явах боломжийг олгосон билээ. Цаашид манай компани нь сайн туршлага бүтээлч ажилтан гэсэн төсөл болгон бүтээмж  чанарын чиглэлээр нийт ажилтнуудаа япон улс руу  сургалт аялалд туршлага судлуулан явуулах зорилоготой байна.

Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын ажилтнууд туршлага солилцлоо.

62018.04.13-нд Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан станцын 26 ажилтнууд бүтээмжийн бүтэц үйл ажиллагаа,  идэвхжүүлэлт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж, туршлага солилцов.

 

 

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлагын сургалт зохион байгуулагдав.

5

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартад шилжих ажлын хүрээнд 2018 оны 03-р сарын 27-нд удирдлагын баг болон инженер, мэргэжилтнүүдэд ISO 9001:2015 стандартын танилцуулга, чанарын удирдлагын тогтолцооны гарын авлагыг таниулан сурталчлах ажил зохион байгуулагдав.

4 3

Дашваанжил ХХК-ийн ажилтнууд туршлага солилцлоо.

2

2018.03.13-нд “Дашваанжил” ХХК-ийн Дархан дахь салбарын удирдлага, ажилтнууд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартад шилжиж байгаа үйл явц болон бүтээмжийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж, туршлага солилцов.

Дотоод аудиторын эрх олгох сургалтанд хамрагдав.

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартад шилжих ажлын хүрээнд 2017 оны 10-р сарын 12-13-ны өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулсан дотоод аудиторын эрх олгох сургалтанд 10 ажилтан хамрагдаж гэрчилгээ авлаа. Цаашид ISO 9001:2015 шаардлагын сургалтыг үе шаттайгаар нийт ажилтнуудад зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

1

 

Компанийн бүтээмж чанарын менежментийн хороо, багууд үйл ажиллагаагаа хэлэлцлээ

Компанийн хэмжээнд бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслийн хэрэгжилт, үр дүнг дээшлүүлэх, ажил үйлчилгээний чанар гүйцэтгэлийг сайжруулж стандартын шаардлагад нийцүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулах, хянах, чиглүүлэх  хүрээнд Гүйцэтгэх захирлын шийдвэрээр бүтээмж чанарын менежментийн тогтолцооны Б бүтцийг шинэчлэн  мөрдөх журмуудыг баталгаажуулан “Удирдлагын баг”, “Ажлын байрны соёл-5С”, “Кайзен санал”, “Чанарын дугуйлан”, “Чанарын менежментийн аудитын баг” гэсэн 5 багаас бүрдсэн  “Бүтээмж чанарын менежментийн хороо” 2017.02.08-аас 02.16-ны өдрүүдэд үйл ажиллагааны одоогийн байдал, цаашдын ажлын чиглэл зорилтоо хэлэлцэж  ажилтнуудад сургалт мэдээлэл зохион байгуулав.

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн удирдлагын баг ирж туршлага солилцлоо.

2017оны 01.19-ний өдөр “Эрдэнэтийн ДЦС”ТӨХК-ийн  удирдлагын баг манай компанийн бүтээмж, чанарын менежментийн үйл ажиллагааны талаар туршлага судалж хамтран ажиллалаа

Дархан Төмөрлөгийн Үйлдвэрийн бүтээмжийн зөвлөлийн удирдлагын багтай хамтран ажиллалаа

2017 оны 1.03-ны өдөр Дархан төмөрлөгийн үйлдвэрийн бүтээмжийн зөвлөлийн удирдлагын багт компанийн  бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэх, сайжруулах талаар  мэдээлэл хүргэж  туршлага солилцон хамтран ажиллалаа.

МБТ-ийн багш нар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монголын Бүтээмжийн төвийн ахлах эксперт багш Ц.Батбилэг, М.Баасансүрэн нар компанийн удирдлага болон ИТА нарт 2016 оны 11 сарын 18-нд манай компани дээр “Манлайлал, эрсдэлд суурилсан сэтгэлгээ, үйл явцад суурилсан чанарын менежментийн шинэ тогтолцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн компанийн бүтээмж-чанарын тогтолцооны үйл ажиллагаатай танилцаж цаашид хийгдэх ажлын талаар хэлэлцэн зөвлөмж өгч хамтран ажиллалаа.

УБ хотын Амгалангийн Дулааны станцын хамт олон ирж туршлага судаллаа.

2016 оны 11 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Амгалангийн Дулааны Станцын ажилтнууд ирж бүтээмж, чанарын тогтолцооны талаар туршлага судалж хамтран ажиллав.