Monthly Archives : April 2014

УБ хотын МБТ-д Чанарын дугуйлангуудын туршлага судлах чуулга уулзалт болж өнгөрлөө

2014 оны 04-р сарын 02 нд Улаанбаатар хотын Монголын Бүтээмжийн Төвд  Чанарын дугуйлангуудын туршлага судлах чуулга уулзалтанд нийт 20 гаруй байгууллагын 60-д ажилтнууд оролцож  Азийн Бүтээмжийн Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Амона анх удаа Монголд албан ёсны айлчлал хийж  чуулга уулзалтыг нээж үг хэлсэн.  Тус чуулга уулзалтанд манай компаниас 20 ажилтан оролцож туршлага судаллаа.

ЧУТ-н хэрэгжүүлж буй явц

2013 оноос эхлэн компанийн хэмжээнд ISO9001:2008 стандарт шаардлагын дагуу чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны ерөнхий ойлголт,  үйл явцын диаграмм, зураглалын талаар ойлголт мэдлэгийг сайжруулах бүтээмж-чанарын аяныг  төлөвлөн үйлдвэрлэлийн технологийн дараалалын дагуу бүх нэгжүүдийн хүрээнд 2013.09.25-2014.03.30-ны өдрийг дуустал тасралтгүй явуулж зохион байгуулав.