Monthly Archives : December 2014

Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, бүтээмжийн аянд тэргүүллээ.

2014 онд  Дархан-уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс аймгийн хэмжээнд  зохион байгуулагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, бүтээмжтэй ажиллах орчинг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх 1 сарын аяны хүрээнд хамт олноороо 1-р байранд шалгарч БАТЛАМЖ, мөнгөн шагнал гардаж авав.

IMG_24591

“ДДЦС” ТӨХК болон “ДДС” ТӨХК-ийн диспетчер инженерүүдийн уулзалт, семинар боллоо

“ДДЦС” ТӨХК-ийн болон “ДДС” ТӨХК, “ДДС” ТӨХК-ийн диспетчер инженерүүдийн уулзалт, семинар 2014 оны 12 сарын 24-ний өдөр ДДЦС ТӨХК дээр зохион байгуулагдлаа.

10514468_1596275410595657_2391979249506191454_n

Компанийн 50 жилийн угтсан цех сурталчлах аян эхэллээ.

“ДДЦС” ТӨХК үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг угтсан ажлуудын нэг болох Цех сурталчлах аян эхэллээ.
Цахилгаан цехийн “Цех сурталчлах 14 хоногийн нээлттэй хаалганы өдөрлөг” 2014.12.08-наас 2014.12.19-ний хооронд үргэлжилнэ.

10857211_1596275423928989_3679532205214591711_o
Сурталчилгааны нээлтийн үеэр1

1508102_737268906363909_1781307874581694897_n

ҮЭХ-ны нэрэмжит спортын тэмцээнүүд амжилттай явагдаж байна.

Компанийн дэргэдэх ҮЭХ-ноос зохион байгуулж байгаа спортын тэмцээн, уралдаан амжилттай зохион байгуулагдаж байна.
Хөлбөмбөгийн тэмцээн XI/3-наас XI/12-ны хооронд явагдаж I байранд Зуухан цех, II байранд Турбин цех, III байранд Хими цехийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Сагсан бөмбөгийн тэмцээн XI/17-ноос XI/27-ны өдрүүдэд явагдаж эрэгтэй багийн төрөлд I байранд Зуухан цехийн ашиглалтын хэсгийн баг, II байранд Турбин цехийн I баг, III байранд Хими цехийн баг тамирчид шалгарлаа. Эмэгтэй багийн төрөлд I байранд Турбин цех, II байранд Зуухан цехийн баг тамирчид шалгарсан.
Гар бөмбөгийн тэмцээн холимог төрлөөр XII/8-ны өдрөөс зохион байгуулагдана.

997077_299304573606874_3827439079248823922_n
Хөлбөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид