Monthly Archives : January 2015

Манай компани дээр УБ хотын “АПУ Трейдинг” ХХК-ийн ажилтнууд ирж туршлага судаллаа

2015 оны 01 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Монголын Бүтээмжийн төвийн зөвлөх эксперт Б.Уранчимэгээр ахлуулсан “АПУ Трейдинг” ХХК-ийн ажилтнууд манай компанийн Чанар, бүтээмжийн үйл ажиллагааны талаар туршлага судаллаа.

Азийн Бүтээмжийн байгууллага, МБТ-ийн хамтран зохион байгуулсан “Бүтээмжийн хэмжилт”-ийн сургалтанд хамрагдлаа

2015.01.12 – 2015.01.16-ны өдрүүдэд Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын Бүтээмжийн Төвийн хамтран зохион байгуулсан “Бүтээмжийн хэмжилт”  сэдэвт сургалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх эксперт Ричард Кларк удирдан явууллаа.

Сургалтанд нийт 15 байгууллагын 20 мэргэжилтэнгүүд оролцсон бөгөөд манай компаниас Чанарын менежер Б.Сэлэнгэ хамрагдсан.

 

УИХ-н 72-р тогтоолын хэрэгжилт, үр дүнг шалгах, дүгнэлт гаргах ажлын хэсгийн хуралдаан боллоо

2015.01.17-ны өдөр “ДДЦС” ТӨХК-ийн байранд Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үнэ чөлөөлөх тухай УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнг шалгах, дүгнэлт гаргах ажлын хэсгийн хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

2014 оны Бүтээмж, чанарын үйл ажиллагааны хүрээнд шилдгүүдээ шалгаруулж, шагналаа

2014 онд бүтээмж-чанарын үйл ажиллагааны хүрээнд  хийсэн ажлын үр дүн гүйцэтгэлээр нь компанийн оны шилдэгүүдийг шалгаруулан нийтдээ 4 сая гаруй төгрөгний урамшуулал олгов.”2014оны шилдэг-үлгэр жишээ ажлын байр”-аар Зуухан цехийн Гүний худгийн ажлын байр, “2014 оны хамгийн шилдэг кайзен санал гаргаж хэрэгжүүлсэн хамт олон”-оор Н.Чимэддорж даргатай Турбин цехийн хамт олон, “Шилдэг кайзен менежер”-ээр ДХХАЦ-ийн дарга З.Батмандах, “Шилдэг кайзен ажилтан”-аар ДХХАЦехийн С.Баярхүү,  Турбин цехийн засварчин Ж.Болдбаатар, Шилдэг кайзен ИТА- ИАлбаны инженер-О.Сэргэлэн, Зуухан цехийн ээлжийн дарга Д.Ганбат, Шилдэг чанарын дугуйлан-Хангамж үйлчилгээний албаны Ц.Баттөмөр, Б.Энхболд ахлагчтай “Цамхаг” ЧД, оны шилдэг шинээр байгуулагдсан Чанарын дугуйлан-аар Б.Болд ахлагчтай “Пирамид”ЧД, “ISO 9001:2008- шилдэг манлайлагч хамт олон”-оор ДХХАЦехийн хамт олон тус тус шалгарч бусдыгаа хошуучлан манлайллаа.