Monthly Archives : February 2015

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцохыг урьж байна

“Дархан ДЦС” ТӨХК –ийн 50 жилийн ойг угтсан “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, дэвшилтэт технологи-2015” сэдэвт ЭШОП –ийн Бага Хуралд оролцохыг урьж байна

Эрчим хүчний Яамны харъяа ТӨХК болон ХХК –нуудын болон ШУТИС –ийн ЭХС –ийн  багш, инженер, судлаач нарт

Дархан ДЦС ТӨХК –ийн 50 жилийн ойг угтсан “Эрчим хүчний , хэмнэлт үр ашиг, дэвшилтэт технологи-2015” сэдэвт ЭШОП –ийн Бага Хуралд инженер, эрдэмтэн судлаачидаа  оролцуулахыг урьж байна.
ЭШОП-ийн Бага Хурлын зорилго: Эрчим хүчний хомосдолд орж болзошгүй байгаа өнөөгийн нөхцөлд эрчим хүчний салбарт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хэмнэлт, үр ашгийг бий болгох гол гогцоо асуудлуудад эрдэмтэн судлаачид инженерүүдийн анхаарлыг хандуулж харилцан мэдлэг мэдээлэл солилцох, нэгдсэн дүгнэлтүүд гаргахад оршино.
Хурлыг зохион байгуулагчид: Дарханы ДЦС ТӨХК, ШУТИС –ийн ЭХС, ЭХЯам
Хурал болох тов: 2015 оны 4 дүгээр сар 10 –ны өдрийн 10 цагт  Дархан ДЦС ТӨХК –ны хурлын зааланд эхэлнэ. Илтгэлээ 2015 оны 4 дүгээр сарын 01 –ний дотор darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ. Хоцорсон илтгэлийг товхимолд оруулах боломжгүй болно.
Илтгэлийн тэргүүлэх чиглэлүүд :
1.Нам температурын буцламтгай  давхарга  бүхий галын хотолтой зуухны технологийг сайжруулах
2.Технологийн процессийн хяналт удирдлагын системийг сайжруулах
3.ДЦС –ын дотоод хэрэгцээний цахилгааныг бууруулах асуудал
4.ДЦС –ыг шинээр барьж байгуулахад тавигдах шалгуур үзүүлэлтүүдийн талаар
5.Эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлэх санал, санаачлагууд

Илтгэлийг шалгаруулж 1, 2, 3 –р байр болон тусгай байрууд эзлүүлэн  шагнаж урамшуулна.
Үүнд: 1-р байр –өргөмжлөл, 200 мянган төгрөг
2-р байр –өргөмжлөл, 150 мянган төгрөг
3-р байр –өргөмжлөл, 100 мянган төгрөг
Тусгай байр -өргөмжлөл – 50 мянган төгрөг  10 хүртэл илтгэлд олгоно.
Илтгэлүүдийн эмхэтгэлийг урьдчилан хэвлэх тул заасан хугацаанд багтааж ирүүлсэн байх шаардлагатай.

Илтгэлийн бүрэн эх нь дараах шаардлагыг хангасан байна.

1. А-4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун зүүн талаас 2,5 см
зай үлдээж бичнэ.
2. Илтгэлийг Arial  фондоор 12 үсгийн өндөртэй бичнэ.
3. Мөрүүд хоорондоо нэг мөрний зайтай байна.
4. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны материал, арга зүй, үр
дүн (график, зураг, хүснэгт), дүгнэлт, ашигласан ном зохиол, илтгэгчийн товч намтарыг оролцуулан 8 – 10 нүүрэнд багтаасан байна.

Илтгэлүүд хэт онолын эсвэл ерөнхийлсэн байдлаас зайлсхийсэн байх шаардлагатай. Тавих илтгэлүүдийг  “POWER POINT” дээр бэлтгэж илтгэнэ.

Холбогдох утас : 99015730, 99025564

www.dpp.energy.mn   веб сайтад энэ урилга тавигдсан байгаа бөгөөд хөтөлбөр 2014 оны 04-р сарын 01 –нээс хойш тавигдана.

Зохион байгуулагчид

Компанийн ажилтнуудыг хамарсан Цасны баяр-2015 зохион байгууллаа.

2015 оны 02 сарын 06-ны өдөр Компанийн 50 жилийн ойг угтсан Хангамж үйлчилгээний албаны сурталчилгааны аяны хүрээнд компанийн нийт ажилтнуудын хамарсан 2015 оны Цасны баяраа зохион байгууллаа.
Цасны баяраар ажилтнууд “Олс таталт”, “Цасны хөлбөмбөг”, “Хөгжилтэй буухиа”, “Цасны сумо”, “Хүчтэн” тэмцээнүүдүүдэд хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдлөө.