Monthly Archives : April 2015

11233487_1433270880310455_2384061249535295532_n

“ХЭМЖИЛ БИДНИЙ АМЬДРАЛД” СЭДЭВТ “ДДЦС”ТӨХК-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Зохион байгуулагч: Дархан-Уул аймаг дахь Стандартчилал, Хэмжилзүйн Хэлтэс
Хамтран зохион байгуулагч: 1. ‘‘ДДЦС”ТӨХК, 2. ШУТИС, ДаТСургууль
Зорилго:
2015 оны Дэлхийн хэмжилзүйн өдөр нь “Олон улсын гэрлийн жил” уриан дор “Хэмжил ба гэрэл” сэдэвтэй зохион байгуулагдаж байна. Дэлхийн хэмжилзүйн өдрийг тохиолдуулан мөн “Дарханы Дулааны Цахилгаан Станц”ТӨХК-ийн 50 жилийн ойг угтан “Хэмжил бидний амьдралд” сэдвийн хүрээнд онол практикийн бага хурлыг ЭССЭ бичлэгийн уралдааны хамт зохион байгуулна.
Хэмжил нь бидний амьдралд үндсэн шийдвэрлэх гол нөхцөл болхыг нийтэд ухамсарлуулахаас гадна иргэд, ААН-ийн ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүдийн найдвартай, үр дүнтэй ажиллагааг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас эдийн засаг, нийгмийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад ОПБХ-ын зорилго оршино.
Хамрах хүрээ, хугацаа:
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эрхлэи явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд, мэргэжлийн сургуулиудын салбарт ажиллаж, суралцаж буй албан хаагч, багш оюутнууд.
Сэдвийн агуулга:
Хэмжилтэй холбоотойгоор бидний амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжийг судлах, иргэд, хзрэглэгч, үйлдвэрлэл эрхлэгчдийн хэмжих хэрэгслийн талаарх ойлголтыг тусгаж, дүгнэлт гаргах, стандартын дагуу баталгаажсан хэмжих хэрэгслийн ашиглалт болон хэрэглээ, түүнийг сайжруулах санал дэвшүүлэх зэргийг тусгасан байна.

Шагналын сан:
Багш, албан хаагч:        I – байр: Өргөмжлөл, 50.000 төгрөг
II – байр: Өргөмжлөл, 40.000 төгрөг
III – байр: Өргөмжлөл, 30.000 төгрөг
Оюутан, суралцагчид:     I – байр: Өргөмжлөл, 50.000 төгрөг
II – байр: Өргөмжлөл, 40.000 төгрөг
III – байр: Өргөмжлөл, 30.000 төгрөг

ЭССЭ бичлэгийн уралдаан    I – байр: Өргөмжлөл, 30.000 төгрөг
II – байр: Өргөмжлөл, 20.000 төгрөг

Илтгэлийн бүрэн эх нь дараах шаардлагыг хангасан байна:
1.    А-4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ.
2.    Илтгэлийг Arial фондоор 12 үсгийн өндөртэй бичнэ.
3.    Мөрүүд хоорондоо нэг мөрний зайтай байна.
4.    Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны материал, арга зүй, үр дүн (график, зураг, хүснэгт), дүгнэлт, ашигласан ном зохиол, илтгэгчийн товч намтарыг оролцуулан 6-8 нүүрэнд багтаасан байна.
5.    Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан электрон шуудаигийн хаягаар холбогдох ажилтанд илгээнэ.
Илтгэлүүд хэт онолын эсвэл ерөнхийлсэн байдлаас зайлсхийсэн байх шаардлагатай. Тавих илтгэлүүдийг “POWER POINT” дээр бэлтгэж илтгэнэ.
Хурал хийх хугацаа, байр:
“Хэмжил бидний амьдралд” онол практикийн бага хурлыг 2015 оны 05-р сарын 08- ний өдөр 14.00 цагт ДаТИС-ийн хурлын танхимд зохион байгуулна.
Илтгэл хүлээн авах хугацаа, хаяг:
Бүртгэл, бүтээлийг хүлээн авах: СХЗХэлтэс 2015 оны 05-р сарын 3-7-ны өдөр
Бүтээл ирүүлэх хаяг:
Email: darkhan@masm.gov.mn, darkhan_cxt@yahoo.com, Утас: 99377810

Шуурхай ажиллагааны ажиллагсдын ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Дарханы Дулааны Цахилгаан Станц-ТӨХК-н 50 жилийн ойн хүрээнд “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-тай хамтран нэгдсэн сүлжээний шуурхай ажиллагсдын дунд зохион байгуулсан ажил мэргэжлийн 4-р  уралдаан 2015-оны 04- сарын 24-нд Дархан Уул аймагт амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү уралдаанд Үйлдвэрлэх, Дамжуулах, Түгээх, ТЗЭ- 24 байгууллагын нийт 23 баг оролцож ААД, ТАД, ЭХ тухай хууль, НСД –ийн мэдлэгээрээ авъяас чадлаа сорив. Уралдаан нийт 2 үе шаттай явагдсанаас хоёрдугаар шатанд  ДЦС-4 ТӨХК-ийн “Эрч хүч” баг, ЦДҮС-Зүүн өмнөд бүсийн-ийн “Зөв” баг, ДБЭХС-ийн  “EAST” баг, УБ-төмөр замын  “Хос эрчим” баг, ДЦС-3 ТӨХК-ийн “Чанар” баг, Алтай улиастайн “Жаргадаггүй наран” баг, Ухаа худаг “New star” баг,  “УБ-Түгээх сүлжээ” ХК “Чадал“  багууд шалгаран үлдсэн ба  Тэргүүн байранд  ДЦС-4 ТӨХК-ийн “Эрч хүч” баг шалгарч, ЦДҮС-Зүүн өмнөд бүсийн-ийн “Зөв” баг, ДБЭХС-ийн  “EAST” баг, УБ-төмөр замын  “Хос эрчим” багууд удаалж мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор шагнууллаа.

Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, дэвшилтэт технологи” сэдэвт ЭШОПБХурал амжилттай зохион байгуулагдлаа

“ДДЦС” ТӨХК-ийн 50 жилийн ойг угтсан  “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, дэвшилтэт технологи-2015” сэдэвт  ЭШОПБага хурал. 2015 оны 4-сарын 10-11 –ний өдрүүдэд Дархан ДЦС ТӨХК дээр боллоо. Хурлыг ЭХЯам, ДДЦС ТӨХК, ШУТИС-ийн ЭХС хамтран зохион байгууллаа. ЭШОПБ хуралд нийт 63 илтгэл  ирүүлэн 80- аад эрдэмтэн доктор багш нар, инженерүүд  оролцов. Нийт 19 илтгэл хэлэлцэж шалгаруулснаас Дарханы ДЦС ТӨХК –ны Дулааны хянах хэмжүүр-автоматикийн цехийн дарга, инженер З.Батмандахын (хамтран бичигч док.проф. Ц.Эрдэнэцэцэг),   “ ДЦС –ын автоматжуулсан системийн архитектор бүтэц, түүний дэвшлийн чиг хандлага” илтгэл 1-р байр, МУ –ын Зөвлөх инженер С.Болдсайханы ( ДЦС-3 ТӨХК, хамтран бичигч мэргэшсэн инженер У.Нямбаатар, Д.Бямбадорж, Ч.Мөнхбат ) “Нам температурын буцламтгай үет давхарга бүхий зуухын технологийг сайжруулах асуудлууд” илтгэл 2-р байр, МУ-ын Зөвлөх инженер М.Оюунбат (Улаанбаатар ЦТС ТӨХК ) “6,10 кВ –ийн агаарын шугам дэд станцын шинэчлэлийн асуудал, тооцоо судалгаа” илтгэл 3-р байр тус тус эзэллээ.   Шүүгчдийн бүрэлдэхүүнд  академич, ШУ-ны док. С.Батмөнх, академич, ШУ-ны док. Д.Содномдорж,  доктор Ж.Цэен-Ойдов, Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэндолгор, Ц. Эрдэнэцэцэг, Б.Мандах, Ж.Арслан зэрэг эрдмийн зэрэг цолтой багш нар орсон нь шүүлтийн босгыг өндөрсгөв. Мөн академич С.Батмөнх (хамтран бичигч докторант Б.Жаргалсайхан- ДТҮЭХ) “Эргэлдэх буцлах давхаргатай зуухны математик загварчлалын үр дүн” илтгэл, док.Ж.Цэен-Ойдов “БКЗ -75-39ФБ зуухны бүтээмжийг 90т/ц болтол нэмэгдүүлэх асуудалд” илтгэл, док.Б.Мандах “Монгол улсын цахилгаан эрчим хүчний системийг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал, шийдлийн онцлог” илтгэлийг өөрсдөө тавьж хэлэлцүүлсэн нь сонирхолтой боллоо.
Хурлын эхэнд Дарханы ДЦС –ын дарга асан, Хөгжил төлөвлөлт, хүний нөөцийн хэлтсийн дарга В.Даваажав ( хамтран бичигч Дарханы ДЦС ТӨХК –ны гүйцэтгэх захирал О.Нямдаваа, МЭХА –ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, док. Г.Пүрэвдорж) “Дарханы ДЦС –ын түүхэн замнал, сургамж, хэтийн төлөв” нэртэй зочин илтгэл тавив. Илтгэгч Дарханы ДЦС хөгжлийн нэн шинэ үе дээрээ яваа орчин үеийн дүр төрхтэй компани болсныг дурдаад Дарханы ДЦС –ын түүхийг үечлэн онцлог үеүдийг тодотгож өгсөн нь сонирхолтой болов. Мөн ТЭХЯамын Сайд асан ШУ-ны док. С.Батхуяг “ Монгол улсын Эрчмийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдвээр зочин илтгэл тавьж эрчим хүчний үйлдвэрлэлийн  аюулгүй байдал болон эрчим хүчний хомсдолд орж гадаад улс орноос эрчим хүчний хувьд хараат байдалд орж байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлээд Таван толгойд ДЦС –ыг нэн даруй байгуулах хэрэгтэй байгааг онцлов. МЭХ –ний Ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, ШУА –ийн техник технологийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж хэлсэн үгэндээ энэ удаагийн ЭШОПБ Хуралд өндөр ач холбогдол өгч  эрдмийн чуулган болж байгааг тэмдэглээд ШУА –ийн Бага чуулганы 6 гишүүний 2 оролцож байгааг ( акад.С.Батмөнх, акад Д.Содномдорж ) онцлон тэмдэглэв. Мөн акад.Д.Содномдорж хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эрдмийн баяр болж байна гэлээ.
Дарханы ДЦС ТӨХК –ны гүйцэтгэх захирал ЭШОПБ Хурлыг хааж хэлсэн үгэндээ Дарханы ДЦС ТӨХК –ны 50 жилийн ойд зориулсан энэ хурлын ажиллагааг хамтран зохион байгуулсан ЭХЯам, ШУТИС –ЭХС, болон нийт оролцогчдод талархал илэрхийлж ЭХ –ний салбарын өмнө тулгамдсан олон асуудлын талаар мэдээлэл солилцсон, танилцаж харилцаа холбоогоо тэлсэн, өндөр ач холбогдолтой хурал боллоо хэмээн дүгнэв.
ШУТИС –ЭХС –ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга В.Бат-Эрдэнэ хурлын ажиллагааг хөдөө орон нутагт амжилттай сайн хамтран зохион байгуулсан Дарханы ДЦС –ын удирдлага хамт олонд талархал илэрхийлээд хурлын үр дүнг нэгтгэсэн Зөвлөмж гаргахыг санал болгов. Мөн шалгарсан илтгэлүүдийг “ Эрчим хүч ба инженеринг” сэтгүүлд хэвлүүлнэ гэв.
Хурлын ажиллагаанд ШУ –ны доктор 3, үүнээс академич 2, доктор 11, профессор, дэд профессор цолтой 11 багш оролцов. Мөн МУ-ын Зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүд, докторант, магистрантууд оролцлоо. ШУТИС-ЭХС, ШУТИС -ДаТС, ДЦС-4, ДЦС ТӨХК-3, ДЦС-2, ЭДЦС , ДСЦТС ХК, УБЦДС, ДҮТ, ДДС, Хасу Меговатт, Баянхонгор ЭХ, БНЗӨБЦТС “Сэлэнгэ энерго” ДСтанц, ГОК-ийн ДЦС, Монголын эрчим хүчний ассоциаци, ЭХ-ний зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг нийт 17 байгууллага оролцох мэдүүлгээ ирүүлж төлөөлөгчдөө оролцуулан мөн илтгэлүүд илгээжээ.
Ирсэн илтгэлүүдийг багцлахад:
–    Нам температурын буцламтгай давхрага бүхий галын хотолтой зуухны технологийг  сайжруулах талаар-4
–    Технологийн процессийн хяналт удирдлагыг сайжруулах  талаар -4
–    Дулааны цахилгаан станцын дотоод хэрэгцээний цахилгаан  эрчим хүчийг бууруулах асуудлаар -8
–    Эрчим хүчний  найдвартай ажиллагааг дээшлүүлэх санал, санаачлагууд, дэвшилтэт технологийн чиглэлээр -44
–    Удирдлага, менежментийн  чиглэлээр-1
–    Зочин илтгэл-2 байв.
Зохион байгуулах комисс зөвлөлдөн  дээрх 63 илтгэлээс 21 илтгэлийг  сонгон  2 өдөр  хэлэлцүүлэв. Ирүүлсэн бүх илтгэлээр “Эрчим хүчний хэмнэлт,үр ашиг, дэвшилтэт технологи-2015” нэртэй эмхэтгэлийн  номыг Дарханы ДЦС ТӨХК эрхлэн хэвлүүлсэн байна. Илтгэлүүдийн эмхэтгэл нь онолын болон практикийн ач холбогдолтой судалгааны үнэ цэнэтэй баримт, дүгнэлтүүдийг агуулсан тул эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд, судлаачдад гарын авлага болно. (Холбогдох утас: 70373021)
Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс док.Ц.Өнөрмаагийн  “ Төвийн бүсийн ЭХС –ийн хүчдлийн горим тохируулгад авсан арга хэмжээ үр дүн” илтгэл, МУ –ын Зөвлөх инженер Ц.Цэрэндуламын “ ДЦС –уудын үр ашгийг дээшлүүлэх ба хуурмаг чадлын тариф” илтгэл, док. Ж.Цэен-Ойдов (ШУТИС-ЭХС), МУ-ын Зөвлөх инженер Ц.Батбаатар, инженер Б.Батхүү (ДЦС-2 ТӨХК)  нарын “ Нам температурын эрчимжсэн буцлах давхаргад түлш шатаах технологийг ашиглах нь” илтгэл, док.Бум-Аюуш (ЭХЗТЗХ), Ё.Энхтуяа( ЭХЯам), Б.Алтанцэцэг (ДДС ТӨХК), МУ –ын Зөвлөх инженер Г.Туяахүү (ДДЦС ТӨХК) нарын “ Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” илтгэл, Д.Лувснчүлтэмийн (ДЦС-4 ТӨХК) ”Турбиний конденсаторын хоолойг ажиллагааны явцад цэвэрлэх систем болон эргэлтийн усанд агуулагдах механик бохирдлыг зайлуулах шинэ технологи, тоног төхөөрөмжийн тухай” зэрэг илтгэлүүд тусгай байр эзлэв.
Зарим илтгэгчид (нийт 6 илтгэгч) илтгэлээ ханын хэлбэрээр танилцуулсан бөгөөд тэдгээрээс МУ –ын Зөвлөх инженер В.Даваажавын (Дарханы ДЦС ТӨХК) “ Эрчим хүчний үйлдвэрт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, үр дүн” илтгэл;  Л.Оюунчимэг,Б.Анхбаатар, Х.Даваасүрэн (ШУТИС ДаТС) нарын “ Дархан хотын дулаан хангамжийн системийн гидравликийн туршилтыг горимын оновчлолд ашиглах нь” илтгэл; Ж.Бат-Эрдэнэ (ШУТИС-ДаТС), П.Нансалмаа (ШУТИС-ЭХС), Х.Алтангэрэл нарын Дарханы ДЦС –ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчмийн судалгаа” илтгэл, Ш.Дуламсүрэн (ШУТИС-н ДаТС), Б.Мөнхбаяр (ЦДҮС ТӨХК), Б.Отгонцэцэг  (ЭХЯамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн) нарын “ Дархан-Сэлэнгийн бүс нутгийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах” илтгэл тус тус шагналт байранд шалгарав.
Хурал зохион байгуулагчдын зүгээс ажлын хэсэг байгуулж илтгэл хэлэлцүүлгийн үед гарсан гол оновчтой санал санаачлагуудыг нэгтгэн зөвлөмж гаргах шийдвэр гаргав.
Дарханы ДЦС-ын 50 жилийн ойд зориулсан ЭШОПБ Хурал амжилттай өндөрлөж зочдыг үдэн гаргах үеэр  цасан ширхэг хаялахад  “эрдэм номын хур буулаа” хэмээн бэлэгшээцгээж байв.

IMG_0130

“ДДЦС” ТӨХК олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008/МNS ISO9001:2010 стандартыг нэвтрүүлсэн компани боллоо

“ДДЦС”ТӨХК нь  үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд техник технологийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийж компьютерийн хяналт удирдлагын систем, орчин үеийн програм хангамж зэргийг нэвтрүүлж Чанарын удирдлагын тогтолцооны үндсэн шаардлагуудыг авч хэрэгжүүлэн компанийн чанарын бодлого, зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлж ажилласнаар “Стандартчилал хэмжил зүйн газар”-аас 2015 оны 04 сарын 09-ны өдөр ISO 9001:2008/ MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны сертификат гардан авч  Монгол улсын Эрчим хүчний салбарт  эрчим хүч үйлдвэрлэгч компаниудаас Чанарын удирдлагын  тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч байгууллага, хамт олон боллоо.
“ДДЦС” ТӨХК нь 1965 оноос хойш эрчим хүчний салбарын улсын үйлдвэрийн хувьд эрчим хүчний нэгдсэн бодлого, график, зохицуулалт, горимд үндэслэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл явуулж боловсруулсан бүтээгдэхүүнээ нэгдсэн сүлжээнд тасралтгүй нийлүүлсээр 50 дахь жилтэйгээ золгож байна.
“ДДЦС”ТӨХК нь 2006 оноос  бүтээмж дээшлүүлэх  Ажлын байрны соёл-5С, Кайзен санал, Чанарын дугуйлан зэрэг арга хэрэгслүүд дээр үндэслэн “Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хэвшүүлж  2013 оноос бүтээмжийн арга хэрэгсэлдээ суурилан чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 олон улсын стандартын шаардлагын дагуу цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үйл явцын хандлагад чиглүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ажилтнуудын ажлын чанарын гүйцэтгэлийн хариуцлага, үр нөлөөг байнга сайжруулах зорилгоор хэрэгжүүлэн ажиллаж дараах үр дүн, эерэг хандлагуудыг бий болгож ирлээ. Үүнд:
–    Компанийн чанар бүтээмжийн бүтцийг 3 удаа шинэчилэн чанарын багийг бүрдүүлсэн.
–    Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлээ шинэчлэн томъёолж, чанарын бодлого, зорилтуудтай уялдуулан тодорхойлсон.
–    Чанар-бүтээмжийн үйл ажиллагааг сайжруулж цахим хэлбэрт шилжүүлсэн.
–    Компанийн хэмжээнд мөрдөгдөх бүх баримт бичгүүдийг төрөлжүүлэн компани болон бүх нэгжүүдийн хүрээнд эмхэтгэл хэлбэрээр гарган ялган таних тэмдэглэгээ,  кодыг бий болгон, эмх цэгцийг сайжруулж  хэрэглэхэд хялбар, хяналт хийхэд боломжтой нөхцлийг бүрдүүлж хяналтын тогтолцоог боловсронгуй болгосон.
–    ЦЭХ, ДЭХ буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үйл явцуудын дэс дараалал, уялдаа холбоо, ажлын хяналт, хариуцлага, үр дүнг сайжруулах зорилгоор компанийн үйл явцын тогтолцооны зураглалуудыг хийж эмхэтгэл гаргасан.
–    ЧУТ-ны баримтжуулсан 6 журмаас гадна чанарт хамаарах гол үйл явцтай холбоотой 5 журмыг сайжруулж  шинэчлэн боловсруулсан.
–    -Ажлын байрны байрны эмх цэгц,зохион байгуулалт, бичил орчин сайжирч тоосжилт  өмнөх оноос 3,4%-иар багассан.
–    2014 онд хөдөлмөрийн сахилгын зөрчил өмнөх оныхтой харьцуулахад 10,0%-иар, техникийн гэмтэл сааталд бичсэн актны тоо 2013 оноос 14,6% -иар буурсан.
–    Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг 7 асуудлаар авахад өмнөх оноос бүх үзүүлэлтүүд дээшилж нийт 11,7 % иар өссөн.
–    2014 онд өмнөх онтой харьцуулахад ажилтнуудын шилжилт хөдөлгөөн 32%-иар буурсан.
–    Сүүлийн 3 жил аваарь, саатал, осолгүй ажилласан. Санхүү төлбөрийн чадвар сайжирсан.
–    Чанар бүтээмжийн талаар ажилтнуудын хандлага, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх талаар чанар бүтээмжийн  сургалтыг явуулсны дараа шалгалт авах хэлбэрээр зохион байгуулж 2015 оны 2-р сараас эхлэн  цахим хэлбэрт шилжүүлэн тест авч хэвшүүлж байна.
Компанийн чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хэмжих, чанарын зорилтоо биелүүлэх үйл явцаа байнга сайжруулах тогтолцоог хэвшүүлэх, улмаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг улам дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.