Monthly Archives : May 2015

Стандартчилал Хэмжилзүйн хэлтсийн хамт олон туршлага судлав

2015.05.19-ний өдөр Дархан-Уул аймгийн Стандартчилал Хэмжилзүйн хэлтсийн хамт олон манай компанийн бүтээмж, ЧУТ ISO9001-н үйл ажиллагааны талаар туршлага солилцож, хамтран ажиллав

Хими цех цех сурталчилгааны аяны хүрээнд “Гэр бүлийн өдөр” зохион байгууллаа

Гэр  бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей шийдвэрээр   1994 оноос эхлэн таван capын тавны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох  тэмдэглэж байх тогтоол баталсан байдаг. Манай улс  гэр бүлийн өдрийг энэ жил долоо дахь жилдээ тэмдэглэж байна.
Гэр бүлийн өдрийн  сэдэв тухайн үеийн тулгамдсан асуудал байдаг бөгөөд 2005 онд “Гэр бүлийн амьдрал ДОХ, ХДХВ-ын нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн” сэдвээр арга хэмжээ зохион байгуулж байсан түүхтэй.
Энэ жил  “Эрүүл гэр бүл-эрүүл ирээдүй” уриатайгаар залуу гэр бүлийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, гэр бүл төлөвлөлт дэмжих зорилго чиглэлтэйгээр  энэ өдрийн тэмдэглэж байна.
“ДДЦС” ТӨХК-ний 50 жилийн ой угтсан  цех сурталчилгааны 14 хоногийн аяны хүрээнд Хими цехийн хамт олон,   Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэгийн  Дархан салбар,   Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран  компани дээрээ анх удаа   гэр бүлийн өдрийн  өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Тус  өдөрлөгт   станцад   гэр бүлээрээ ажил амьдралаа  зориулан хөдөлмөрлөж байгаа   43 гэр бүл болон компаний удирдлагууд  оролцов.

Хими цех цех сурталчилгааны аяны хүрээнд “Хишиг өдөр” зохион байгууллаа

ДДЦС” ТӨХК-ний 50 жилийн ой угтсан  цех сурталчилгааны 14 хоногийн аяны хүрээнд Хими цехийн хамт олон “Хишиг өдөр” – ийг өнөөдөр зохион байгууллаа.
“Хишиг өдөр” –т идэвх санаачлагатай оролцож,  бидэнтэй хамтран ажилласан  Б.Долгорсүрэн /ИА-ны хяналтын инженер/,  С.Батбаяр /ХТХНХ-ийн дотоод хяналтын  аудитын ажилтан /, Б.Отгонжаргал /СБХ-ийн ня-бо/ Д.Энхбат /ХҮА-ны хангамжийн инженер/ нартай талархал илэрхийлье

“ДДЦС” ТӨХК –ийн 50 жилийн ойн нэрэмжит Дэлхийн Хэмжилзүйн өдөр, “ХЭМЖИЛ БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

“Дарханы Дулааны Цахилгаан станц”ТӨХК-ийн 50-н жилийн ойн хүрээнд “Олон улсын гэрлийн жил” уриан дор “Хэмжил ба гэрэл” сэдэвтэй зохион байгуулагдаж байгаа 2015 оны Дэлхийн хэмжлийн өдрийг угтан сарын бүтээлч ажил зохион байгуулж байна. Сарын ажлын хүрээнд “Хэмжил бидний амьдралд” сэдэвт онол практикийн бага хурлыг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  Дархан-Уул аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтэс, ШУТИС-ДаТСургуультай хамтран амжилттай зохион байгууллаа.

Хурлын нээлтийн ажиллагааг эхлүүлэн Монгол улсын зөвлөх инженер В.Даваажав “Хэмжлийн түүхэн хөгжил, хэтийн төлөв”, СХЗХэлтсийн дарга И.Алтанцэцэг “Хууль эрхийн хэмжилзүй”, ШУТИС-ийн ДаТС-ийн дэд захирал Я.Батцэцэг “ДаТС-ийн талаар танилцуулга” тус тус зочин илтгэлүүд тавьсан.
Тус бага хуралд Дархан-Уул аймгийн Их дээд сургуулиудийн оюутан, судлаач, эрдэмтэн багш нар болон Эрдэм шинжилгээний хүрээлэн, Эрчим хүчний компаниуд, УЦУОШАлба зэрэг байгуулагуудын ажилтнуудын 30 орчим илтгэл ирж шалгарсан 10 илтгэл тавигдлаа. Хурлын шүүгчээр СХЗХэлтсийн дарга И.Алтанцэцэг, ДДЦС ТӨХК-ийн ХТХНХ-ийн дарга В.Даваажав, ШУТИС-ийн ДаТС-ийн дэд захирал доктор Я.Батцэцэг нар ажиллалаа. Илтгэлүүдээс:
1-р байранд: ШУТИС-ийн Инженерчлэл салбарын ахлах багш Ж.Бат-Эрдэнэ, ДСЦТС ХК-ийн ХТЛА-ны хэмжүүрийн ажилтан А.Мягмар нарын “Цахилгаан эрчмийн чанарыг тодорхойлох хэмжигдэхүүний судалгаа”
2-р байранд: ДДЦС ТӨХК-ийн хэмжүүрийн мастер Б.Ариунболор “ДДЦС ТӨХК-ийн хэмжүүрийн өнөөгийн байдал“
3-р байранд: “Цахилгаан шугам сүлжээний ачааллын хэмжилт, их ачааллын хугацаа болон их алдагдлын хугацааны судалгаа” сэдэвт Х.Идэр, Э.Энхчимэг нарын илтгэл шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Оюутан сурагчдын илтгэлээс:
1-р байр: “ДУА-ийн зарим үйлдвэрийн бүтээмж, чанар, инновацийн үр дүнгийн хэмжилт” Докторант Ж.Энхцэцэг,
2-р байр: “Нам хүчдэлийн сүлжээнд орчин үеийн таслах төхөөрөмж ашиглах нь” ШУТИС, ДаТСургуулийн Цахилгаан систем 3-р ангийн оюутан Ц.Балдандорж,
3-р байр: “Монгол орны нөхцөлд барилгын цахилгаан байгууламжийн аюулгүй байдлыг хангах, нам хүчдэлтэй сүлжээний саармаг цэгийн ажлын горим” ШУТИС, ДаТСургуулийн Цахилгаан систем 4-р ангийн оюутан О.Ариунболд нарын илтгэл шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Эссэ бичлэгийн уралдаанд ирсэн ирснээс:
1-р байр: “Хэмжил ба гэрэл” сэдэвт ДаТС-ийн Цахилгаан системийн 4-р курсийн оюутан Т.Идэрийн эссэ
2-р байр: “Хэмжил бидний амьдралд” сэдэвт СХЗХ-ийн улсын шалгагч Н.Түмэнцэцэгийн эссэ шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа.
Онол практикын бага хурлын үеэр тус хэлтсийн эталон тоног төхөөрөмжүүд, Дарханы дулааны цахилгаан станцын сүүлийн үеийн нарийн хэмжүүрүүд, ажлын эталоныг иргэд хөдөлмөрчид, оюутан сурагчдад сурталчлах, танилцуулах ажил хийгдсэн нь тэдний талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо.
Илтгэлтэй холбогдуулж эрдэмтэн багш, судлаачид, илтгэгчдийн дунд асуулт, хариулт явагдаж мэтгэлцээн хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөсөн нь онол практикын бага хурлыг улам сонирхолтой болгосон юм. Энэ хурал нь өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоо, онолыг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргах, залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө гэж зохион байгуулагчид үзлээ.

Азийн Бүтээмжийн байгууллагын “Тоноглолын иж бүрэн ашиглалт” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулагдлаа.

2015.05.04-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Азийн Бүтээмжийн байгууллага”, “Монголын Бүтээмжийн төв” хамтран зохион байгуулсан “Тоноглолын иж бүрэн ашиглалт” сэдэвт олон улсын 18 орон оролцсон сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтанд манай компаниас Чанарын менежер Б.Сэлэнгэ, төслийн ажилтан Д.Цэнгэл-Оюун нар хамрагдлаа.