Monthly Archives : June 2015

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллав

2015 оны 06 сарын 23-ны өдөр Монголын бүтээмжийн төвийн экспертүүд, компанийн бүтээмж, чанарын менежер Б.Сэлэнгэ нар хамтран  Дархан-Уул аймгийн аж ахуй нэгжүүдийг хамарсан бүтээмжийн мэдлэг олгох сургалт, уулзалтыг Хөдөлмөрийн хэлтэс дээр зохион байгууллаа.

2015-00

“ДДЦС” ТӨХК-ийн 2015 оны ээлжит бүрэн зогсолтын тайлан

Үйлдвэрийн найдвартай ажиллагааг  дээшлүүлэх, 2015-2016 оны  өвлийн  их ачааллыг  амжилттай  давах, үйлдвэрлэлийн  үр ашгийг  дээшлүүлэх ,   2015 оны  засварын  ажлыг хийж гүйцэтгэхийн тулд  2015 оны ээлжит бүрэн зогсолтыг 06-р сарын 08-ны 00.03 цагаас 11-ний 21.20 цаг  хүртэл  хугацаанд хийж дуусгав.
Станцын ээлжит бүрэн зогсолтонд  485 орчим  хүн оролцон 48 бригад болон 11090 орчим хүн цагийн ажил гүйцэтгэв. Ээлжит бүрэн зогсолтоор 312 ажил хийхээр төлөвлөснөөс 312 ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.
Ээлжит бүрэн зогсолтын хугацаанд ямар нэгэн аваари, саатал , осол, зөрчилгүй ажиллав.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн хамт олон ирж туршлага судаллаа

“Дархан Төмөрлөгийн үйлдвэр” -ийн удирдах ажилтнууд 2015 оны 06 сарын 03-ны өдөр манай компани дээр ирж  бүтээмж, ISO9001, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцон, хамтран ажиллав

 

2015 оны ээлжит бүрэн зогсолт 2015.06.08-наас 2015.06.11-ний өдрүүдэд үргэлжилнэ

Үйлдвэрийн найдвартай ажиллагааг сайжруулах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг амжилттай давах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, байнгын ажиллагаатай байдаг тоног төхөөрөмж, шугам хоолойн засвар зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх, шинэчлэлийн ажилтай уялдуулан таслалт, холболтууд хийхийн тулд 2015 оны ээлжит бүрэн зогсолтыг 2015.06.08 -наас 2015.06.11-ний өдрүүдэд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хасу Мегаватт ХХК-ийн хамт олон туршлага судлав

2015.05.27-ний өдөр Хасу Мегаватт ХХК-ийн хамт олон манай компанийн бүтээмж, ЧУТ ISO9001-н үйл ажиллагааны талаар туршлага солилцож, өөрийн компанийн ХАБЭА-н талаар мэдээлэл хийж, хамтран ажиллав

Дархан-2015 Спортын Их Наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Монгол Улсын Эрчим хүчний салбарын “Дархан-2015 спортын их наадам” Дархан-Уул аймгийн Дархан суманд 2015 оны  5 сарын 27-ноос 31-ны өдрүүдэд үргэлжилж өндөрлөв.  Эрчим хүчний салбарын уг наадамд тус системийн 30 гаруй байгууллагын 800 гаруй тамирчид спортын таван төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Спортын их наадмын энэ удаагийн тоглолт Сагсан бөмбөг, гар бөмбөгийн шигшээ тоглолтууд Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн спорт цогцолборт болж дараа нь хаалтын ёслол болж түрүүлсэн баг, тамирчдад шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолд ЭХЯ-ны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй яамны удирдлагууд оролцлоо. Их наадмын тэргүүн байрыг багийн дүнгээр “ДЦС-4” эзлэж цомын эзэн болсон бол “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК удаах байруудыг эзлэв. Энэ удаагийн спортын их наадмыг “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн 50 жил, “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн 25 жил, “Эрдэнэт, Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн 35 жилийн ойн нэрэмжит болгон явуулсан юм.