Monthly Archives : November 2015

Үндэсний чанарын чуулганд оролцов

2015 оны 11 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Европын холбооноос “Монголын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” сэдэвт Монголын СХЗГ, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нарын хамтран зохион байгуулсан Үндэсний чанарын форумд манай компаниас ХТХНХ-ийн дарга В.Даваажав, Чанарын менежер Б.Сэлэнгэ нар оролцлоо. Тус чуулганд манай компани олон улсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн 6 компанийн төлөөлөл болж хэлэлцүүлэгт оролцон туршлагаа хуваалцлаа.

“Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн хамт олон ирж туршлага судлав

2015 оны 11 сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн  “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн бүтээмж, чанарын багийн ажилтнууд манай компанийн бүтээмж, чанарын удирдлагын тогтолцоо, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллав.

“Дулааны Цахилгаан Станц -3″ ТӨХК-ийн хамт олон ирж туршлага судлав

2015 оны 10 сарын 28-ны өдөр “Дулааны Цахилгаан Станц -3″ ТӨХК-ийн бүтээмж, чанарын багийн ажилтнууд манай компанийн бүтээмж, чанарын удирдлагын тогтолцоо, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллав.

“Мэдлэг хуваалцах өдөр”-ийг зохион байгууллаа.

2015 оны 10 сарын 29-ны өдөр компанийн нийт удирдлага, инженер техникийн ажилтнуудад Бүтээмж, чанарын ахисан түвшний арга хэрэгслүүдийн талаар “Мэдлэг хуваалцах өдөр” сургалт, арга хэмжээг Монголын бүтээмжийн төвийн эксперт, компанийн бүтээмж, чанарын менежер нар зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Инженерийн албаны “Оргил” чанарын дугуйлангийн баг хэрэгжүүлсэн төсөлт ажлаа түгээн дэлгэрүүлэх ажлыг явууллаа.