Monthly Archives : January 2016

“Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч”- 2015 Оны онцлох Энтрепренер номинацийн эзнээр ДДЦС ТӨХК шалгарлаа

МҮХАҮТ-даас зохион байгуулдаг оны шилдэг ААН, бизнес эрхлэгчдээ тодруулж шалгаруулдаг “Энтрепренер-2015″ арга хэмжээ 2015.12.29-нд Улаанбаатар хотын “Шангри-Ла хотел”-д боллоо.

19 дэх жилдээ болж буй уг шалгаруулалтаар салбар салбарын шилдэгүүд, мөн “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч”, “Тогтвортой менежмент нэвтрүүлэгч”, “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч”, “Байгалийн нөхөн сэргээгч” зэрэг олон номинациар шилдэгүүдийг шалгаруулав.

Манай компанийн хувьд Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч- Оны онцлох Энтрепренер номинацийн эзнээр шалгарлаа. Нийт компанийн хамт олондоо ажлын өндөр их амжилтыг хүсэн ерөөе.