Monthly Archives : February 2016

12710964_475148459356467_1432009121799002917_o

ЗДТГ-ын хамт олон Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд туршлага судлав

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг энэ оны 6 дугаар сард нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг 1 дүгээр сараас эхлүүлэн олон ажлыг зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд тус стандартыг хэрэгжүүлэн ажиллаж буй “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-д Аймгийн ЗДТГ-ын  “Чанарын баг” энэ сарын 15-ны өдөр туршлага судаллаа.

Тус стандартыг ЗДТГ-т хэргэжүүлснээр  ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар иргэдэд Олон улсын жишигт хүрсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилгыг тавьж байгаа юм.

Энэхүү стандартыг хэрэгжүүлснээрээ “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК  нь  Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг авахаар болсон тухай  “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа энэ үеэр ярьсан юм.

“Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК- д 2015 онд Булган, Сэлэнгэ аймгууд болон АПУ ХХК, “Хасу Мегаватт “ХХК, МАХ групп зэрэг 17 байгууллага хүрэлцэн ирж туршлага судалжээ.

Монгол улсын хувьд 76 байгууллага чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шаардлага ханган баталгаажуулалтын гэрчилгээ авснаас Дархан-уул аймагт өнөөдрийн байдлаар гэрчилгээжсэн долоон аж ахуйн нэгж, байгууллага, хоёр төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.