Monthly Archives : March 2016

Чанарын Удирдлагын Тогтолцооны магадлах аудитанд хамрагдлаа.

Манай компанийн Чанарын Удирдлагын Тогтолцоонд Стандартчлал Хэмжилзүйн Газрын Баталгаажуулалтын газрын даргын удирдамжийн дагуу 2016 оны 03-р сарын 21-22-ны өдрүүдэд MNS ISO 9001:2010, ISO 19011:2011 стандарт, ЧУТ- 08/5615 тоот гэрээ, Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын журмын хүрээнд Баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Д.Болормаа, Дархан-Уул аймгийн Стандартчилал Хэмжилзүйн Хэлтсийн чанарын менежер, шинжээч Б.Баярбаатар нар компанийн нийт алба, хэлтэс, цех, нэгжүүдийг хамарсан магадлах аудитыг явууллаа. Аудитаар манай компанийн ЧУТ-ны үйл ажиллагааг хангалттай сайнаар үнэлж, цаашид сайжруулах боломжуудыг зөвлөв.

Зарлан мэдээллийн дуут дохио дуугарав

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилт хийдэг билээ. Энэ жилийн дуут дохио өчигдөр буюу 16.00 цагт  2016-03-24-ний 16.00 цагт дуугарлаа.

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Уг дадлага, сургуулилтанд “ДДЦС” ТӨХК-ийн ажилтнууд Онцгой Байдлын Ерөнхий Газраас өгсөн заавар зөвлөмжийг даган идэвхитэй оролцов.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

 

IMG_0758

“Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн удирдах ажилтнууд ирж туршлага судлав

2016 оны 03 сарын 16-ны өдөр “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн удирдах ажилтнууд манай компанийн ISO 9001 ЧУТ болон хяналт, ХАБЭА, дотоод аудитын үйл ажиллагааны талаар туршлага судлав.

2 сарын үйл ажиллагааны мэдээ

2016 ОНЫ 02 САРЫН ТЭЗҮ ҮЗҮҮЛЭЛТ
1.    Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл
2016 оны 02-р сард 4,2 зуух 3,4 турбинтэй 27,0 сая КВт.ц цахилгаан эрчим хүч боловсруулсан.
2.    Цахилгаан эрчим хүчний түгээлт
2016 оны 02-р сард 22,0 сая КВт,ц цахилгаан эрчим хүч түгээж анхны төлөвлөгөөг 101,2 хувиар биелүүлсэн.
3.    Дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч
2016 оны 02-р сард 27. 0 сая КВт.ц цахилгаан эрчим хүч боловсруулсанаас 18,49%-ийг дотоод хэрэгцээндээ зарцуулсан байна. Төлөвлөгөөнөөс  0.2мянКВт.ц-аар буюу 0,85 хувиар бууруулж ажилласан байна.
4.    Дулааны эрчим хүч
2016 оны 02-р сард нийт 72802 мян.Гкал дулааны эрчим хүч түгэээж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг  100% биелүүлэв. Үүнээс усаар 71602,4 мян.Гкал , уураар 1199,8 мян.Гкал дулааны эрчим хүчийг тус тус түгээжээ.  Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 287 Гкал буюу  3,2хувиар илүү түгээсэн.
5.    Түлш
2016 оны 02-р сарын эхэнд   32024,49 нүүрс буюу 30 хоногийн нөөцтэй байв. /Багануурын нүүрс 19890,48тн,  Шарын голын нүүрс 12134,01тн  үлдсэн байна./ Үүнээс үйлдвэрлэлтэнд 42469,2тн нүүрс түлж , 42908тн нүүрс хүлээн авсан ба сарын эцэст 32463,11тн  нүүрсний үлдэгдэлтэй байна.
6.    СПОТ
2016 оны 02-р сард 3,712 мян.КВт цахилгаан эрчим хүчийг ТЭЦ-4-д худалдсан.
7. Үндсэн тоноглолын зогсолт
2016 оны 02-р сард үндсэн тоноглолын хувьд Зуух 5 удаа, Турбин 2 удаа тус тус зогссон байна.

Компанийн удирдах ажилтнууд “ISO9001 ЧУТ, удирдлагын манлайлал” сургалтанд хамрагдав

2016 оны 02 сарын 24-25-ны өдрүүдэд компанийн удирдлагын багийнхан “United Management Consulting” байгууллагаас зохион байгуулсан  “ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, удирдлагын манлайлал, гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт сургалтанд амжилттай хамрагдаж, мэдлэг туршлагаа дээшлүүллээ.