Monthly Archives : April 2016

OHSAS 18001 стандартын сургалтанд хамрагдлаа

2016 оны 4 сарын 15-ны өдөр компанийн хэмжээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхтэй холбогдуулан УБ хотын “Эс Эф Си Эс” ХХК дээр OHSAS 18001 стандартын 1 өдрийн сургалтанд Хяналтын хэлтсийн ажилтнууд болон бусад ажилтнууд хамрагдаж гэрчилгээ гардаж авлаа.
Мөн 2016 оны 4 сарын 22-ны өдөр Британийн төлөөлөгчийн газраас олон улсын стандартуудыг танилцуулах семинарт компаниа төлөөлж 5 ажилтан оролцлоо.
Top-100_2015

Топ-100 өргөмжлөлөө гардан авлаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газар хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийг шалгаруулан өргөмжлөх ёслолын арга хэмжээ 2016.04.27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо. 

dpp1

2016 оны 1-р улирлын үйл ажиллагааны тайлан

“Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ: ЦЭХ-ээр 83094.120 мян.кВт.ц болж өнгөрсөн оны мөн үеэс 1052.376 мян.кВт.ц-аар нэмэгдэж 1.28%-иар өссөн. Түгээлт 67753.241 мян.кВт.ц болж өнгөрсөн оны мөн үеэс 1105.161 мян.кВт.ц -аар нэмэгдэж 1.65%-иар өссөн. Анхны төлөвлөгөөг боловсруулалтаар 5.88 мян.кВт.ц ДҮТ-ийн төлөвлөгөөг 163.581 мян.кВт.ц-аар тус тус бууруулсан нь шөнийн горим хассанаас болсон.

Дамжуулах сүлжээнд өгсөн ЦЭХ-67510.755 мян.кВт.ц болж өмнөх тайлант хугацаанд хийснээс 1041.234 мян.кВт.ц болж 1.56%-иар өссөн.

Дулааны эрчим хүчний анхны төлөвлөгөөг 100.1%-иар биелүүлсэн байна.

Дотоод хэрэгцээний ЦЭХ төлөвлөгөөгөөр 18.9% байхыг 18.46%-иар барьж 0.44%-иар бууруулж ажиллав.

Засварчид УБ хотын компаниудад туршлага судаллаа

2016 оны 4 сарын 8-ны өдөр компанийн засварын ажилтнуудын өдрийг тохиолдуулан компанийн засварын 22 ажилтан Улаанбаатар хотын “ДЦС-3″ ТӨХК, “Хасу Мегаватт” ХХК, “Зэт Инженеринг” ХХК-иудын технологи, бүтээмжийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцон хамтран ажиллалаа.