Monthly Archives : May 2016

h

Эрчим хүч & Engineering сэтгүүлийн оны шагналыг гардан авлаа

Монголын Эрчим Хүчний Ассоциацийн бүх гишүүдийн хурал 2016 оны 4-р сарын 27 –нд боллоо. Хурлаар МЭХА –ийн 2014-2015 оны ажлын тайлан, 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцүүлсэн бөгөөд хурлын төгсгөлд Эрчим хүч & Engineering сэтгүүлийн оны шагналыг гардуулав. 2015 онд тус сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, нийтлэлд хийсэн хараат бус шинжээчдийн үнэлгээгээр Дарханы ДЦС ТӨХК –ны В.Даваажав, З.Батмандах, Д.Батхүү нарын бичсэн “Технологийн янз бүрийн өөрчлөлт хийсэн БКЗ-75-39-ФБ зуухнуудыг компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлсэн тухай” өгүүлэл шалгарсан байна. Шагналын батламж болон дагалдах мөнгөн шагналыг МЭХА –ийн тэргүүн Ц.Сүхбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж, ЭХС –ийн захирал Ч.Мангалжалав, Эрчим хүч & Engineering сэтгүүлийн ерөнхий редактор Ч.Зундуйсүрэн нар гардуулав.   Шагнал гардаж авсан В.Даваажав зохиогчдын бичсэн өгүүллийн гол агуулга , утга санааны талаар товч танилцуулж оны шагнал олгосон сэтгүүлийн редакци, ШУТИС, МЭХАссоциацид баяр талархалаа илэрхийлэв.

Илтгэлийг татаж авах