Monthly Archives : November 2016

Эрчим хүчний хяналтын ажилтны 8 дахь зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.

2016 оны 11 сарын 25-26-ний өдрүүдэд “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д эрчим хүчний хяналтын ажилтны зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнд эрчим хүчний салбарын бүх компаниудын хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер, дотоод аудиторууд, мэргэжлийн хяналтын газрын байцаагч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцов.

Мөн Сангийн яамны мэргэжилтэн эрчим хүчний салбарын санхүүгийн хяналтын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд оролцогч нараас санал хүсэлт хэлэлцүүлэн эрчим хүчний хяналтын ажилтны зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийг гарган шилжин явах цомыг 2017 онд “УБДС” ТӨХК-д аялуулахаар боллоо.
Нийт зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчид болон эрчим хүчний салбарын нийт хамт олондоо цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Эрчим хүчний сайд П.Ганхүү, ТНБДарга З.Мэндсайхан нар өвөлжилтийн бэлэн байдалтай танилцлаа.

2016.11.22-ны өдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар болон бусад газрын дарга нарын баг Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлууд, удаашралтай явагдаж байгаа 35 МВт-ын турбины төслийн ажилтай газар дээр нь танилцлаа. Мөн нийт инженер, техникийн ажилтнуудтай уулзаж, санал сонилцлоо.

Мөн нэмэлт таван сая еврогийн хөрөнгийг хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэхээр болсны дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан уулзалтад оролцохоор болжээ. Түүнчлэн турбины шинэчлэлд зарцуулах 3.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, үүнд Засгийн газрын зүгээс онцгой ач холбогдол өгч байна.

ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүн ээлжит хурлаа хийлээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ДДЦС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг өөрчлөн томилсон.
Төлөөлөн удирдах зөвлөл нь шинэ бүрэлдэхүүнээрээ 2016 оны 11 дүгээр сарын 11-12-ний өдрүүдэд компани дээр ирж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилттэй танилцаж, ээлжит хурлаа хийлээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар компанийн 2017 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөний төсөл, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтийн тухай асуудлуудыг хэлэлэцэж шийдвэрлэлээ.

МБТ-ийн багш нар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монголын Бүтээмжийн төвийн ахлах эксперт багш Ц.Батбилэг, М.Баасансүрэн нар компанийн удирдлага болон ИТА нарт 2016 оны 11 сарын 18-нд манай компани дээр “Манлайлал, эрсдэлд суурилсан сэтгэлгээ, үйл явцад суурилсан чанарын менежментийн шинэ тогтолцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн компанийн бүтээмж-чанарын тогтолцооны үйл ажиллагаатай танилцаж цаашид хийгдэх ажлын талаар хэлэлцэн зөвлөмж өгч хамтран ажиллалаа.

35 МВт-ын Турбины төслийн нэмэлт санхүүжилтийн гэрээг байгуулав.

Төслийн ажлыг хэрэгжүүлж дуусахад шаардагдах эхний ээлжийн санхүүжилт болох 4.5 сая еврог ХБНГУ-ын Засгийн газар, KfW (Сэргээн босголт, зээлийн банк) банкнаас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр авахаар болсон бөгөөд нэмэлт зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Сангийн яам, “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж, KfW банкны төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Төслийн нэмэлт санхүүжилтийн эхний ээлжийн хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр уг төсөл нь цаашид амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэж байна.

УБ хотын Амгалангийн Дулааны станцын хамт олон ирж туршлага судаллаа.

2016 оны 11 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Амгалангийн Дулааны Станцын ажилтнууд ирж бүтээмж, чанарын тогтолцооны талаар туршлага судалж хамтран ажиллав.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон туршлага судлав

2016 оны 11 сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон манай компанийн бүтээмж, чанарын удирдлагын тогтолцооны талаар туршлага судалж, хамтран ажиллав.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар “ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав

2016 оны 11 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн ИТХ-ын Хяналтын хороодын гишүүд “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж тэдний тулгамдаж болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Оны эхний есөн сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлтээс 22.97 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж төлөвлөснөөс 1.9 сая квт-аар түгээлт давж биелснээр 40.5 сая төгрөгийн орлого илүү олжээ.

Дулааны эрчим хүчний түгээлтээс 1.81 тэрбум төгрөгийн орлого олж төлөвлөснөөс түгээлт 5.3 мянган Гкалл тасарсаны улмаас 65.0 сая төгрөгийн орлого буурсан. Нийт дүнгээр 24.78 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж дээрх хугацаанд нийт авлага 2086.6 сая төгрөг болж оны эхнээс 977.5 сая төгрөг буюу 32.0 хувиар буурсан. Үүнээс борлуулалтын авлага 912.2 сая төгрөг болж өнгөрсөн оноос 1643.6 сая төгрөг буюу 64.3 хувиар багассан. 2016 оны эцэст дээрх авлагыг өсгөхгүй байхаар ажиллаж байна. 2016 оны эхний 9 сард 2515.2 сая төгрөгийн өглөгтэй ажилласан нь өглөгийг оны эхнээс 705.0 сая төгрөг буюу 21.9 хувиар бууруулсан. Үүнээс хоёр уурхайд 561.3 сая төгрөгийн өглөгтэй гарсан нь өнгөрсөн оны төвшинд байна гэж тус станцын гүйцэтгэх захирал н.Чимэддорж танилцуулав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатын ахалсан тус ажлын хэсэг станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад цаашид гадаад харилцаа болон төлөвлөгдсөн бусад ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.

IMG_8644

Ашиглалтын зөвлөгөөнөө амжилттай зохион байгууллаа

Манай станц жил бүр ашиглалтын ажилтнуудын зөвлөгөөнийг өвлийн их ачааллын өмнө зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн ашиглалтын ажилтнуудын ээлжит зөвлөгөөнийг 2016 оны 11-р сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөн угтан цехүүд, ээлжүүдийн хооронд нэг сарын өндөр бүтээлийн аяныг  2016 оны 09 сарын 12-наас 12 сарын 12 хүртэл хугацаанд уралдаан зарласан. Энэхүү аяны хүрээнд цехүүд, ээлжүүд сарын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гарган, идэвхи зүтгэл гаргаж ажиллалаа. Мөн ээлжүүдийн хооронд гар бөмбөг, биллъярд ХАБЭА-н стандарт, хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан. Гар бөмбөгийн тэмцээнд О.Ариунбат ээлжийн инженертэй ашиглалтын 3-р ээлж I-р байр, Б.Амарбаатар ээлжийн инженертэй ашиглалтын 2-р ээлж II-р байр, Хөгжөөнт тэмцээнд Ш.Жавхланбаатар ээлжийн инженертэй ашиглалтын IV-р ээлж I-р байр,  Б.Амарбаатар ээлжийн инженертэй ашиглалтын 2-р ээлж II-р байр, биллъярдын тэмцээнд 1-р байрыг  Х.Баасанжаргал, Ц,Ганзориг I-р ээлж, 2-р байрыг  Мөнхбаяр, Х.Ганбаатар   III-р ээлж, ХАБЭА-н стандартын асуулт хариултын тэмцээнд 1-р байрыг Түлш дамжуулах цех, 2-р байрыг  Цахилгаан цех тус тус эзлэв.

Ашиглалтын зөвлөгөөнийг угтаж цех, нэгжүүд, ээлжүүд 284 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөгөө гаргаж ажилласан. Төлөвлөгөөний биелэлт 91%-ийн биелэлттэй. Сарын өндөр бүтээлийн аяны хүрээнд хийсэн ажлуудыг дүгнэж байр эзлүүлэхэд
1-р байрыг ТДЦех
2-р байрыг Турбин цех
Ээлжүүдээс:
1-р байрыг О.Ариунбат  инженертэй 3-р ээлж
2-р байрыг Б.Амарбаатар инженертэй 2-р ээлж
Бригадуудаас:
1-р байрыг цахилгааны Н.Лхагвадорж ахлагчтай бригад
2-р байрыг зуухны  А.Хүрэлсүх  ахлагчтай бригад нар
бусдыгаа хошуучлан ажилласан байна.

Ашиглалтын зөвлөгөөнөөс доорхи зорилт дэвшүүлж, уриалга гаргав.

д/д

Дэвшүүлсэн зорилт

1     2017 оны бизнес төлөвлөгөөнд тусгасан үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100%  биелүүлэх.
2 2017 онд аваари,осол, 1.2-р зэргийн сааталгүй ажиллах
3 2016 онд ХАБЭА-н тухай хууль, ААД, ТАД, ГАУС дүрэм, шуурхай ажиллагааны хяналт мэдээллийн систем, ашиглалтын ажилчдын мөрдөх дэг, тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, технологийн схемүүд, болон бусад дүрэм журмуудыг чанд мөрдөж ажиллах
4     Хөдөлмөрийн сахилга батын зөрчил гаргахгүй байх, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлж ажиллах.
5     Ашиглалтын ажилтнуудын ажлын байранд бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэл 5S-ийг хэрэгжүүлж чанарын дугуйланг идэвхжүүлэх, кайзен санал гаргаж хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах.ЧУТ-ны MNS-ISO-9001, ХАБЭА OHSAS-18001 стандартыг хэрэгжүүлэх
6 Тоноглолын нэгж хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, ажиллах цагийг уртасгах, төлөвлөгөөт бус зогсолтын тоог 2016 оныхоос хэтрүүлэхгүй байх. Үүний тулд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээний чанарыг сайжруулах