Monthly Archives : December 2016

15673016_1931159963778995_2260317194336914680_n

“ДДЦС” ТӨХК ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны MNS OHSAS18001:2012 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

2016 оны 12 сарын 24-нд ДДЦС ТӨХК-ийн Хяналтын хэлтсийн дарга Х.Алтангэрэл, ХАБЭАИнженер Б.Болд, ҮҮАХТХИнженер С.Гантүлхүүр нар Улаанбаатар хотноо ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны MNS OHSAS18001:2012 стандартыг хэрэгжүүлсэн талаар баталгаажуулалтын хорооны хурлаар хэлэлцүүлэв. Уг хурлаас Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт “ДДЦС”ТӨХК-ийн үйл ажиллагаандаа ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны MNS OHSAS18001:2012 стандартын шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлт гаргав.
Уг стандарт шаардлагыг ханган ажиллаж буй нийт хамт олондоо баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.

top5

Дархан-Уул аймгийн ТОП-5 Аж Ахуйн Нэгжээр шалгарлаа.

Дархан-Уул аймгийн ЗДТГазар, МҮХАҮТанхимын Дархан-Уул аймаг дахь Салбар танхим хамтран аймаг орон нутгийн төсөв бүрдүүлэлт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрийг үнэлэн “ДДЦС” ТӨХК-ийг 2016 оны “ТОП-5 Аж Ахуйн Нэгж”-ээр шалгарууллаа.

Enterpreneur2016a

“Энтрепренер-2016” шалгаруулалтын “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч – Оны онцлох Энтрепренер”-ээр шалгарлаа

Бизнесийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-аас оны шилдэг компани, ААН-үүдээ шалгаруулдаг “Энтрепренер-2016” 20 дахь жилдээ болж өндөрлөлөө.

Компанийн засаглал зөв бүрэлдэх нь  улс орны эдийн засаг нээлттэй, тогтвортой хөгжих, улмаар  бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж амжилттай үйл ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Энэхүү шалгаруулалтыг Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл болон  МҮХАҮТ хамтран тусгай аргачлал, үнэлгээний дагуу  хийсэн бөгөөд компанийн засаглалын олон улсад хүлээн зөвшөөрсөн зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтвортой мөрдөж ирсэн “ДДЦС” ТӨХК-ийн  амжилтыг ийнхүү үнэллээ.

Ийнхүү “ДДЦС” ТӨХК нь “ Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч-Оны онцлох Энтерпренер 2016” хэмээх  нэр хүндтэй шагналын эзэн болсон нь манай компанийн хувьд үлгэр жишээ сайн  засаглалыг хэрэгжүүлэгч, шилдэг байгууллага болохоо дахин харууллаа.

Дархан-Уул аймгийн 2016 оны “Шилдэг Чанарын удирдлага хэрэгжүүлэгч байгууллага”-аар тодорлоо.

2016 оны 12 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Ажил олгогч эздийн холбооны 25 жилийн ой, 2016 оны аймгийн Шилдгийг шилдэг байгууллагуудыг шалгаруулах номинацид манай компанийн хамт олонг Эрчим хүчний салбарт манлайлан ажиллаж, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Оны Шилдэг Чанарын Удирдлага Хэрэгжүүлэгч Байгууллага”-аар шалгарлаа. Мөн арга хэмжээний үеэр МАОЭНХолбооны дээд шагнал болох “Алтан Тэмдэг”-ээр ХТХНХ-ийн дарга Ц.Энхбаатар шагнагдлаа.

Эрчим хүчний салбарын 2016 оны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар 2016 онд хийсэн ажлаа дүгнэж, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт гар бие оролцсон инженер, мэргэжилтнүүдээс шилдгүүдээ тодрууллаа. Салбарын багана болсон шилдэг ажилтнууд болон онцлох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олныг 2016-12-19-ний өдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар хүлээн авч, баяр хүргэлээ.
2016 оны Эрчим хүчний салбарын “Шилдэг инженер”-ээр “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн тооцооны инженер Я.Ганхуяг тодорлоо. Я.Ганхуяг инженертээ цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ажлын хэсгийн хамтаар “ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2016 оын 12 сарын 14-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан,  зохицуулагч Э.Түвшинчулуун тэргүүтэй ажлын хэсгийнхэн “ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ДДЦС ТӨХК дээр Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн хамт олон ажиллав

Эрчим Хүчний Яамны харьяа Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн захирал Б.Амарсанаа холбогдох мэргэжилтэнгүүдийн хамт 2016.12.14-ний өдөр манай станц дээр ажиллалаа. Б.Амарсанаа дарга  байгууллагынхаа талаар товч танилцуулж, 2016 онд хийсэн ажил, 2017 онд хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар, мөн эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварын норм, норматив, стандарт, эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн талаар танилцуулга хийж сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Дархан-Уул аймгийн Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

2016 оны 12-р сарын 10,11-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн насанд хүрэгчдийн Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нийт 15 баг тамирчид оролцсоноос ДДЦС ТӨХК-ийн Баярсайхан ахлагчтай эрэгтэй баг тамирчид 1-р байр, Оргилмаа ахлагчтай эмэгтэй баг тамирчид 3-р байр тус тус эзэлж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Баг тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.