Monthly Archives : February 2017

Шагналын хур буусан сайхан өдөр боллоо.

17-р жарны гал тахиа жилийн босгон дээр Монгол улсын төрийн шагнал “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Инженерийн албаны төслийн инженер Гомбожав овогтой Туяахүү, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗУХ-ийн сувиллын сахиул Сагар овогтой Очирсүх, “Алтан гадас” одонгоор Зуухан цехийн механик тасгийн мастер Мижид овогтой Мөнхбаатар, компанийн өндөр настан Дашдэндэв овогтой Энэбиш, Долгор овогтой Банди нар тус тус шагнагдлаа.
Мөн Дархан-Уул аймгийн Аж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Дашням овогтой Бадамгарав, Дархан сумын “Хөдөлмөрийн аварга”-аар Турбин цехийн засварын инженер Жүгдэр овогтой Хүдэр нар тодорлоо.
Нийт шагнал авсан ажилтан, өндөр настангууддаа “ДДЦС” ТӨХК-ийн хамт олноос гал халуун баяр хүргэж сар шинэдээ сайхан шинэлээрэй хэмээн хүсэн ерөөе.

Компанийн бүтээмж чанарын менежментийн хороо, багууд үйл ажиллагаагаа хэлэлцлээ

Компанийн хэмжээнд бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслийн хэрэгжилт, үр дүнг дээшлүүлэх, ажил үйлчилгээний чанар гүйцэтгэлийг сайжруулж стандартын шаардлагад нийцүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулах, хянах, чиглүүлэх  хүрээнд Гүйцэтгэх захирлын шийдвэрээр бүтээмж чанарын менежментийн тогтолцооны Б бүтцийг шинэчлэн  мөрдөх журмуудыг баталгаажуулан “Удирдлагын баг”, “Ажлын байрны соёл-5С”, “Кайзен санал”, “Чанарын дугуйлан”, “Чанарын менежментийн аудитын баг” гэсэн 5 багаас бүрдсэн  “Бүтээмж чанарын менежментийн хороо” 2017.02.08-аас 02.16-ны өдрүүдэд үйл ажиллагааны одоогийн байдал, цаашдын ажлын чиглэл зорилтоо хэлэлцэж  ажилтнуудад сургалт мэдээлэл зохион байгуулав.

ХАБЭА-н соёл, дадал, зан үйлийг төлөвшүүлэх хүрээнд зохион байгуулагдсан “АСТ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

ХАБЭА-н соёл, дадал, зан үйлийг төлөвшүүлэх хүрээнд зохион байгуулагдсан “АСТ” тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнд
I байр ДХХА-н цех
II байр Зуухан цех
III байр Захиргаа удирдлагын хэлтэс орж, үзэгчдийн дундах тэмцээнд Хими цехийн лаборант Х.Урантогос, ИА-ны төслийн орчуулагч н.Алтангэрэл нар амжилттай оролцлоо. Тэмцээнд оролцсон нийт багуудад цаашдын ажилд амжилт хүсье.

Компанийн хамт олон 2017 оны цасны баяраа тэмдэглэж өнгөрүүллээ.

“Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК нь өнгөрсөн 7 хоногт ажилтнуудынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны нэг болох компанийн Цасны баяраа цэвэр агаарт Хараа голын эрэг дээр тэмдэглэн өнгөрүүллээ. Цасны баярын үеэр цасны хөл бөмбөг, сумо бөх, олс таталт, чаргатай буухиа, хүчтэн гэх зэрэг 5 төрлийн тэмцээнүүдийг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Цасны хөл бөмбөг    1-р байр     Турбин цех
2-р байр        Зуухан цех
3-р байр        Инженерийн алба, Хяналтын хэлтэс
Цасны сумо    1-р байр     эм    Х.Бат-Эрдэнэ – Зуухан цехийн тоосон системийн машинч
2-р байр    эм    Г.Энхцэцэг – ИА-ны тооцооны техникч
3-р байр    эм    Т.Хандсүрэн – Турбины туслах машинч
1-р байр     эр    Б.Энхболд – ХҮХ-ийн засалчин
2-р байр    эр    Д.Мөнх-Эрдэнэ – ЗУХ-ийнТогооч
3-р байр    эр    Д.Баатархүү – Түлш дамжуулах цехийн Гэрээт нүүрс буулгагч
Олс таталт    1-р байр         Турбин цех
2-р байр        Хангамж үйлчилгээний хэлтэс
3-р байр        Захиргаа Удирдлагын хэлтэс
Чаргатай буухиа    1-р байр     Турбин цех
2-р байр        Хими цех
3-р байр        Зуухан цех
Хүчтэн           1-р байр Турбин цехийн засварчин М.Ганзориг ахлагчтай баг
2-р байр         Турбин цехийн засварчин Д.Батжаргал ахлагчтай баг
3-р байр        Турбин цехийн кранист К.Тайванбат ахлагчтай баг

ДДЦС ТӨХК-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд Дархан-Уул аймгийн 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

Дархан-Уул аймгийн Барилгачин залуучуудын холбоо, Улаанбаатар дахь Дарханы Залуучуудын холбооноос хамтран зохион байгуулсан “Дарханы Залуучууд 2017” Дархан-Уул аймгийн Аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2017.01.28-наас 2017.01.28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт эрэгтэй 28 баг, эмэгтэй 10 багийн тамирчид оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорьлоо. Үүнээс:
Эрэгтэй төрөлд:
1. “ДДЦС” ТӨХК
2. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК
3. “Банкир” баг
Эмэгтэй төрөлд:
1. “ДДЦС” ТӨХК
2. “Банкир” баг
3. “ШУТИС-ДаТС”
багууд эхний байрыг эзэлж, багийн нийлбэр дүнгээр “ДДЦС” ТӨХК түрүүлж өргөмжлөл мөнгөн шагнал, шилжин явах цомоор шагнагдлаа.
Компанийнхаа нэрийг гаргасан баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.