“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газраас дөрөвдүгээр сарын  7, 8-ны өдрүүдэд Тэнгэр плаза төвд зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх юм.

Түүнчлэн энэ үеэр өдөрлөгт оролцогчдод хууль эрх зүйн зөвлөгөө өгнө