Monthly Archives : May 2017

“Элэгний В вирусийн халдвараас сэргийлье” эрүүл мэндийн өдөрлөг “ДДЦС” ТӨХК-д боллоо

Дархан-Уул аймагт 2016 онд 294 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 36,7 хувийг элэгний хавдар дангаараа эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 155 нь буюу 52 хувь нь 40-65 насныхан байгаа бөгөөд үүний 63 нь буюу 58 хувь нь элэгний хорт хавдартай, 2016 онд элэгний хорт хавдраар 83 хүн нас баржээ. Иймд “Элэгний В вирусийн халдвараас сэргийлье” эрүүл мэндийн өдөрлөг “ДДЦС” ТӨХК-д өнөөдөр /2017.05.26/ болж Элэгний В вирусийн халдвараас сэргийлэх мэдлэг дадлагыг олгох дархлаажуулалтыг хийлээ. Хепатитын В вирусийн халдвараас сэргийлэх, түүнээс үүдэлтэй элэгний хатуурал, элэгний хорт хавдраас сэргийлэх зорилготой “Элэгний В вирусийн халдвараас сэргийлье” эрүүл мэндийн өдөрлөгийг явууллаа. “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК –д өнөөдрийн байдлаар 400 гаруй ажилтан албан хаагч ажилладаг бөгөөд В вирусгүй 397 ажилтан албан хаагчдад вакциныг хийлээ. Энэхүү вакциныг 3-н үе шаттайгаар явуулдаг бөгөөд эхнийх нь өнөөдөр хийгдэж байгаа бол 1 сарын сарын дахин нэг туныг түүний дараагаар 5-н сарын дараа сүүлийн тун вакциныг хийлгэх ажээ. Хепатитын В вирусийн халдвараас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтын 3-н тунгаар дархлаажуулж В вирусийн халдвараас сэргийлэх мэдлэг хандлагатай болж байгаагаараа энэхүү өдөрлөгийн ач холбогдол оршиж байна.

Эрчим хүчний салбарын Спортын их наадам амжилттай явагдаж өндөрлөлөө

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой угтсан спортын их наадам 2017 оны 5 сарын 7-ноос 10-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” цогцолборт болж салбарын 41 байгууллагын 1000 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, биллъярд зэрэг таван төрөлд өрсөлдлөө. Уг наадамд “ДДЦС” ТӨХК-ийн баг тамирчид амжилттай оролцож ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Түлш дамжуулах цехийн ээлжийн дарга Б.Ганбаатар алтан медаль, холимог хосын төрөлд Түлш дамжуулах цехийн машинч Х.Цэнд, ээлжийн дарга Б.Ганбаатар нар 1-р байр эзэлж алтан медаль хүртлээ. Мөн шатрын төрлөөр багаараа 7-р байрт, ганцаарчилсан төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус тус 9-р байрт, cагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд шилдэг 8-д шалгарч багийн нийт дүнгээр 5-р байр эзэллээ. Тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа халуун баяр хүргэе.