Monthly Archives : June 2017

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар “ДДЦС” ТӨХК дээр хүрэлцэн ирж ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

2017 оны 6 дугаар сарын 14-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар “ДДЦС” ТӨХК дээр хүрэлцэн ирж ажилтан, албан хаагчидтай эдийн засаг өнөөгийн цаг үеийн байдлаар санал солилцлоо.

“ДДЦС” ТӨХК-ийн 2012 оноос 35мв-н цахилгаан үйлдвэрлэх турбины тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлын хүрээнд засгийн газар хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын салбарт Эрчим хүчний салбарыг шингээн оруулж ажилчдын нийгмийн асуудалд бодитой хандахыг хүсэж байгаагаа ажилтан албан хаагчид мөн энэ үеэр илэрхийллээ.

.

 

VI/12-13-ны өдрүүдэд Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Монгол Улсын  Засгийн Газрын үйл ажиллагааг олон  нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулах хуваарийн дагуу  2017 оны 06 дугаар сарын 12-ноос 13-ний өдрүүдэд  зохион байгуулагдана.

 

[embed]https://www.youtube.com/watch?v=uoEvVf3G3U0[/embed]

“ДДЦС” ТӨХК-ийн ажилтнуудын хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

 2017 оны 05 сарын 31-ний өдөр “ДДЦС” ТӨХК -ийн хамт олныхоо авьяаслаг, өхөөрдөм бяцхан үрсийн инээд хөөр дүүрэн, аз жаргалтай баярыг тэмдэглэж өнгөрүүллээ.
Бидний Монголын Ирээдүй болсон бяцхан үрсийн маань хүсэл бүхэн нь биелж өдөр бүхэн инээж хөөрч, элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалаар бялхаж байх болтугай.