Monthly Archives : October 2017

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Дархан-Уул аймагт ажиллаа.

2017 оны 10 сарын 23-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК дээр ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж компанийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хөтөлбөрүүдийн хүрээнд Дарханы дулааны цахилгаан станцад хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа төслүүдийн талаар танилцуулав.

2
Энэхүү уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Захирагчийн ажлын албаны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Ч.Батжаргал, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэ, Турбины шинэчлэлийн төслийн удирдагч С.Дэлгэрбаяр, төслийн зөвлөх Холгер Шварз болон албаны бусад хүмүүс оролцсон.

Дараа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Дарханы дулааны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай танилцав.

3 4 5 6 7 8 9 10

1550 мод тарилаа.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Нэг иргэн – Нэг мод” уриан дор нэгдэж 2017 оны 10 сарын 14-ний өдөр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид 1550 мод тарилаа.

mod1 mod2 mod3  mod5 mod6 mod7 mod8 mod9

Дотоод аудиторын эрх олгох сургалтанд хамрагдав.

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартад шилжих ажлын хүрээнд 2017 оны 10-р сарын 12-13-ны өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулсан дотоод аудиторын эрх олгох сургалтанд 10 ажилтан хамрагдаж гэрчилгээ авлаа. Цаашид ISO 9001:2015 шаардлагын сургалтыг үе шаттайгаар нийт ажилтнуудад зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

1

 

“Ажил олгогчдын зөвлөгөөн, түншлэл 2017” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК хамртан “Ажил олгогчдын зөвлөгөөн, түншлэл 2017” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд 59 аж ахуйн нэгж байгууллагын 72 ажилтан албан хаагчдид оролцсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль зэрэг Хөдөлмөрийн харилцааны холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн норм норматив, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журам, стандартын хэрэгжилт, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд болон ажил олгогчийг дэмжих арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, сургалтыг хийж цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, эрчимжүүлэх ажлын талаар санал болон ажлын туршлагаа солилцлоо. 

3 2 4 1