Monthly Archives : November 2017

IMG_1322

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн Дарханы дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 11-р сарын 24-ний өдөр Дархан хотод хүрэлцэн ирж салбарын үйлдвэр, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 онд байгуулагдсан. Өдгөө 52 жил ажиллаж байгаа Монголын эрчим хүчний ууган үйлдвэр юм. Сайд Ц.Даваасүрэн үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа, 35 Мвт-ын төслийн явцтай танилцаж, тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Чимэддорж тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав.

IMG_1279 IMG_1280 IMG_1287 IMG_1288 IMG_1292 IMG_1293 IMG_1297 IMG_1305 IMG_1310 IMG_1311 IMG_1316 IMG_1318 IMG_1322 IMG_1336

 

IMG_1350

IMG_1160

“Эрчим хүчний үнэ тарифын аргачлал ба зарим асуудал” сэдэвт сургалт, семинар боллоо.

2017 оны 11-р сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үнэ тарифын зохицуулалтын үйл ажиллагаанд оролцдог ажилтнуудад зориулсан “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН АРГАЧЛАЛ БА ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт сургалт семинарыг “ДДЦС” ТӨХК-ийн байранд зохион байгууллаа. Тус сургалт, семинарт 38 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын 130 гаруй инженер техникийн ажилтнууд, эдийн засагчид оролцож “Эрчим хүчний үнэ тариф тооцох аргачлал”, “Цахилгааны өрсөлдөөнт зах зээлийн дүрэм түүний ач холбогдол”, “Төлөвлөлтийг өртгөөр удирдах нь буюу байгууллагын бизнес төлөвлөгөө санхүүгийн удирдлага” зэрэг олон сэдвүүдээр илтгэгч нар мэдээлэл өгч тухайлсан сэдвүүдэд оролцогчид дүгнэлтээ гаргаж асуулт хэлэлцүүлэг өрнүүллээ.

IMG_1147 IMG_1149 IMG_1150 IMG_1152 IMG_1157 IMG_1158 IMG_1160 IMG_1161 IMG_1172 IMG_1174 IMG_1176 IMG_1179 IMG_1184 IMG_1186 IMG_1187 IMG_1190

IMG_1027

“ДДЦС” ТӨХК-ийн ТУЗ хуралдлаа.

“ДДЦС” ТӨХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2017.11.17-ны өдөр компанийн байранд хуралдаж ТУЗ-ийн гишүүд Турбины шинэчлэлийн төслийн ажлын явц, компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.

IMG_1033

IMG_1027 IMG_1028

IMG_0956

АШИГЛАЛТЫН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ.

“ДДЦС” ТӨХК-ийн ашиглалтын ажилтнуудын зөвлөгөөн 2017 оны 11-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнөөр 2016 ны ашиглалтын ажилтны зөвлөгөөнөөс гаргасан зорилтын биелэлт, уралдааны товч тайлан, 2017 онд гарсан саатал технологийн зөрчил, цаашид анхаарах зүйл, 2017 онд хийгдсэн их, урсгал засвар ТЗБАХ, ХО-ын биелэлт, цаашид хийгдэх ажлууд зэрэг олон асуудлаар зөвлөлдлөө.

IMG_0949 IMG_0955 IMG_0956 IMG_1012 IMG_1017

88551510714930o

Галын тактикийн сургалт зохион байгууллаа.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах аврах 22-р ангитай хамтран тус станцын Гамшгаас хамгаалах штабын үйл ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг шалгах, нийт ажилчдыг богино хугацаанд аюулын бүсээс холдуулах, бэртэж гэмтсэн тохиолдолд хэрхэн нүүлгэн шилжүүлэх, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, мэргэжлийн байгууллагын зүгээс хэрхэн хамтарч ажиллах, ямар нөхцөлд, ямар тоног төхөөрөмжүүд хэрэглэдэг талаар тактикийн дадлага сургалт зохион байгууллаа.

88551510714821o 88551510714838o 88551510714848o 88551510714872o 88551510714887o 88551510714916o 88551510714930o 88551510714979o 88551510714990oIMG_0811IMG_0880 IMG_0844 IMG_0851 IMG_0853 IMG_0869 IMG_0890 IMG_0904 IMG_0922 IMG_0917 IMG_0930 IMG_0926 IMG_0937 IMG_0942 IMG_0943

 

“ОЮУНЛАГ ДАРХАНЧУУД” номын өдөрлөг боллоо.

Дархан-Уул аймгийн засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “НОМ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Төв номын сангаас 2017 оны 11 сарын 01-нд “ДДЦС” ТӨХК-ийн ажлын байранд “ОЮУНЛАГ ДАРХАНЧУУД” арга хэмжээ зохион байгууллаа.

IMG_0461 IMG_0462 IMG_0464 IMG_0465 IMG_0466 IMG_0467 IMG_0468 IMG_0469 IMG_0470 IMG_0471 IMG_0472 IMG_0473 IMG_0474 IMG_0475 IMG_0476 IMG_0477 IMG_0478 IMG_0479 IMG_0480 IMG_0481 IMG_0482 IMG_0483 IMG_0484 IMG_0486 IMG_0491 IMG_0495 IMG_0499

Төрийн одон медаль хүртлээ.

2017 оны 11 дүгээр сарын 01-ний билэгт сайн өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигийн дагуу МУ-ын төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор “ДДЦС” ТӨХК-ийн өндөр настан Цээрэн овогтой Цэрэндолгор, “Алтан гадас одон”-гоор өндөр настан Оросоо овогтой Оюун, Лувсандагва овогтой Батчимэг, мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Санхүү бүртгэлийн хэлтсийн материалын нярав Тоть овогтой Мөнхжаргал нар шагнагдлаа. Ийнхүү олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр ажилтанууддаа халуун баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

IMG_0515 IMG_0543 IMG_0537 IMG_0553 IMG_0565 IMG_0570 IMG_0572 IMG_0574IMG_0605IMG_0633