Monthly Archives : January 2018

МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Дархан-Уул аймагт ажиллаа.

2018 оны 01 дүгээр сарын 22-нд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт Б.Баттулга, МУ-ын Ерөнхийлөгчийн эрчим хүчний асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Мөнхөө, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эрчим хүчний асуудал хариуцсан орон тооны бус шинжээч Б.Бадрал нар “ДДЦС” ТӨХК дээр ажиллаж нийт ИТА, АХ нартай уулзаж ҮАБЗ-ийн үйл ажиллагаа, эрчим хүчний салбарын талаар ярилцав.

IMG_2599 IMG_2602 IMG_2606 IMG_2608 IMG_2625 IMG_2626 IMG_2627 IMG_2630 IMG_2631 IMG_2632 IMG_2634 IMG_2637

“ДДЦС” ТӨХК-ийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлэх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

1. “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгүүлэх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ЗҮ-02/17 дугаартай ажилд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул Үндэсний аудитын газрын хураангуй жагсаалтад хамрагдсан аудитын хуулийн этгээдийг санал ирүүлэхийг урьж байна.

2. Санал ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомж болон журамд нийцүүлэн Чанарын үнэлгээний аргад үндэслэн сонгоно.

4. Сонирхсон аудитын хуулийн этгээд нь тендерт оролцох тухай албан бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянга/ төгрөгөөр тендерийн бичиг баримтыг худалдан авч болно. Тендерийн материалын үнийг “ДДЦС” ТӨХК-ийн ХААН банкны 5045001880 тоот дансанд тушаана.

5. Санал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 15:00 цаг хүртэл байна. Энд заасан цагаас хоцорсон саналыг хүлээн авахгүй. Тендрийн нээлт 2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 15.30 цагт болно.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь Монгол хэлээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 15.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Санал хүлээн авах хаяг :

Дархан-уул аймаг Дархан сум 13 дугаар баг “ Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн Байр 3-н давхарт Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Ууганбаяр Утас 99372298