Monthly Archives : March 2018

2018 оны үйлдвэрийн аварга шалгаруулах волейболын тэмцээн

IMG_6828

ДДЦС ТӨХК-ийн 2018 оны үйлдвэрийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд алба, хэлтэс, цехийн эрэгтэй 9 баг, эмэгтэй 7 багийн нийт 128 тамирчид өрсөлдсөнөөс
Эрэгтэй багуудаас:
1-р байрт Хими цех
2-р байрт Цахилгаан цех
3-р байрт Турбин цех
Эмэгтэй багуудаас:
1-р байрт Цахилгаан цех, Cанхүү бүртгэлийн хэлтэс
2-р байрт Зуухан цех
3-р байрт Түлш дамжуулах цех, ДХХА цех, Хангамжийн хэлтсийн холимог тамирчдын баг тус тус эзэллээ.
Мөн багийн нэгдсэн дүнгээр Цахилгаан цех түрүүлж “Шилжин явах цом”-оор шагнууллаа.

IMG_6823 IMG_6816 IMG_6808 IMG_6800 IMG_6794 IMG_6831

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлагын сургалт зохион байгуулагдав.

5

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартад шилжих ажлын хүрээнд 2018 оны 03-р сарын 27-нд удирдлагын баг болон инженер, мэргэжилтнүүдэд ISO 9001:2015 стандартын танилцуулга, чанарын удирдлагын тогтолцооны гарын авлагыг таниулан сурталчлах ажил зохион байгуулагдав.

4 3

МУ-ын төрийн шагналаар шагнагдлаа.

2018 оны 03 сарын 19-ний өдөр ДДЦС ТӨХК-ийн өндөр настан Ю.Болорсайхан, Зуухан цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Ш.Сүхбаатар нар МУ-ын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрээ мялаалаа.

IMG_6545

IMG_6549 IMG_6428 IMG_6434

Зэвсэгт хүчний 97 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаан

IMG_4926

Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан ДДЦС ТӨХК-ийн Үндэсний бөхийн барилдаанд Зуухан цехийн багерийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Баттулга түрүүлж, Зуухан цехийн халах гадаргуугийн слесарь М.Насанжаргал үзүүрлэлээ. Мөн Хангамж үйлчилгээний хэлтсийн засал чимэглэлчин Б.Энхболд, Зуухан цехийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Мягмардорж нар шөвгөрлөө.

IMG_4920

Дашваанжил ХХК-ийн ажилтнууд туршлага солилцлоо.

2

2018.03.13-нд “Дашваанжил” ХХК-ийн Дархан дахь салбарын удирдлага, ажилтнууд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартад шилжиж байгаа үйл явц болон бүтээмжийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж, туршлага солилцов.

15 ЖИЛ АЖИЛЛАСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “КОМПАНИЙН ХҮНДЭТ АЖИЛТАН” ТЭМДГЭЭР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

IMG_41462018 оны 03 сарын 07-ны өдөр ДДЦС ТӨХК-ийн нийт бүсгүйчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 108 дахь өдрийг ёслол, хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний үеэр тус компанид идэвх зүтгэл гарган, бодит хувь нэмэр оруулан ажилласан ЗУХ-ийн үйлчлэгч Х.Бадамгарав, Д.Отгондэлгэр, Зуухан цехийн мазот тоноглолын машинч Д.Гэрэлсүрэн, Зуухны машинч Д.Даариймаа, Хими цехийн химийн аппаратчин Б.Болормаа, Түлшин цехийн техникч Д.Соёлмаа, Турбин цехийн турбины туслах машинч Д.Бямбахишиг нарыг “Компанийн хүндэт ажилтан” тэмдгээр шагнаж урамшууллаа. IMG_4141 IMG_4125 IMG_4126 IMG_4127 IMG_4128 IMG_4134 IMG_4136 IMG_4138 IMG_4140

ЦАСНЫ БАЯРАА ХИЙЛЭЭ.

2018.03.02-ны өдөр ДДЦС ТӨХК-ийн ажилтанууд маань уламжлалт “Цасны баяр”-аа тэмдэглэн алба, хэлтэс, цехүүдийн дунд хөл бөмбөг, буухиа, сумо, олс татах тэмцээнүүд явагдаж нэгэн өдрийг цэвэр агаарт хөгжилдөн өнгөрүүллээ.

IMG_3705  IMG_3734 IMG_3736 IMG_3739 IMG_3742 IMG_3750 IMG_3753 IMG_3755 IMG_3757 IMG_3759  IMG_3770 IMG_3731  IMG_3688 IMG_3892 IMG_3908 IMG_3950

IMG_3778

 

Эрчим хүчний инженерүүдийн холбоо “Инженерийн лекцийн цаг” зохион байгууллаа.

2018.03.02-ны өдөр ДДЦС ТӨХК-ийн байранд Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооноос Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний байгууллагуудын инженер техникийн ажилтнуудтай уулзаж “Инженерийн лекцийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа. Мөн дээрх эрчим хүчний байгууллагууд дээр эрчим хүчний холбооны салбар зөвлөлүүдийг байгуулан удирдлагыг сонголоо.

IMG_3665 IMG_3666 IMG_3668 IMG_3671 IMG_3673 IMG_3677 IMG_3679

IMG_3681