2018.05.31-ний өдөр Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан гэр бүлийн өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр компанийн ажилтнууд хайртай гэр бүлтэйгээ хамтдаа нэгэн өдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлэн хүүхэд бүрт бэлэг гардуулж, азын сугалаа, бүжиг, сагс, гүйлт, спорт өрөлт гэх мэт олон хөгжөөнт, уралдаант тэмцээн явуулж сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Мөн “Нарны хүүхдүүд” хамтлагын авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.
Англи хэлний олимпиадыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
ДДЦС ТӨХК-ийн ажилтнуудын дунд 2 дахь жилдээ Англи хэлний олимпиад зохион байгуулагдаж нийт 45 ажилтан 2 үе шаттай өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
1-р байрт ЗУХ-ийн бүтээмж чанарын менежер А.Оюунгэрэл
2-р байрт ДХХА-ийн засварчин С.Өнөбилгүүн
3-р байрт Хими цехийн лаборант Г.Алимаа
4-р байрт СБХ-ийн ня-бо Б.Отгонжаргал
5-р байрт ИА-ны компьютерийн инженер Д.Батхүү
6-р байрт ИА-ны хэмнэлтийн менежер Г.Энхсайхан шалгарлаа.
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд “ДДЦС” ТӨХК-д хэрэгжүүлэх төслийн хүрээнд тус станцын үйл ажиллагаатай танилцлаа
2018.05.26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчид “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон тус станцад хэрэгжиж буй 35 мВт-н турбины шинэчлэл төслийн үйл явцтай танилцлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдийн судалгааны ажилтай танилцаж санал солилцлоо.
Байгууллагын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн
ДДЦС ТӨХК-ийн 2018 оны Байгууллагын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2018.05.24-25-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Эрэгтэй ганцаарчилсан төрлөөр:
- 1-р байрт Түлш дамжуулах цехийн ээлжийн дарга Б.Ганбаатар
- 2-р байрт Инженерийн албаны програм хангамжийн инженер Д.Батхүү
- 3-р байрт Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бат-Оргил
Эмэгтэй ганцаарчилсан төрлөөр:
- 1-р байрт Түлш дамжуулах цехийн машинч Х.Цэнд
- 2-р байрт Инженерийн албаны тооцооны техникч М.Баярцэцэг
- 3-р байрт Дулааны хянах хэмжүүр автоматик цехийн хэмжүүрийн мастер Б.Ариунболор
Холимог хосын төрлөөр:
- 1-р байрт Түлш дамжуулах цехийн ээлжийн дарга Б.Ганбаатар, машинч Х.Цэнд
- 2-р байрт Инженерийн албаны програм хангамжийн инженер Д.Батхүү, тооцооны техникч М.Баярцэцэг
- 3-р байрт Инженерийн албаны ахлах инженер Б.Амарбаатар, төслийн орчуулагч Д.Цэнгэл-Оюун