Monthly Archives : July 2018

Ээлжит бүрэн зогсолт эхэллээ.

ДДЦС ТӨХК-ийн ээлжит бүрэн зогсолт өргөтгөлийн төслийн ажилтай холбоотойгоор 2018 оны 07 дугаар сарын 17-ноос 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмаар ДДЦС ТӨХК-ийн хамт олноос “Алтан гадас”одонгоор өндөр настан Н.Батсүх, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар өндөр настан Ю.Болорчимэг, зуухан цехийн засварчин Д.Энх-Амгалан, Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр зуухны машинч Д.Эрдэнэхүү,  тракторчин Д.Идэрцогт, сантехникийн мастер Б.Баярням, турбины туслах машинч Д.Бямбахишиг, “Найрамдлын дархан тэмдэг”-ээр химийн аппаратчин Ё.Урантогос, зуухан цехийн засварчин Н.Отгонбаяр, “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр харуул Б.Мөнхтөр, химийн засварчин Т.Дарханчулуун, түлшний ээлжийн дарга Ё.Энхчимэг, “Аймгийн засаг даргын жуух бичиг”-ээр химийн уусмал найруулагч Г.Одгэрэл, цахилгааны щитний монтёр Б.Батцэцэг, зуухан цехийн засварчин Ц.Болдбаатар, “Дархан сумын засаг даргын жуух бичиг”-ээр барилгын засалчин Э.Ганболд, тогооч Ц.Энхцэцэг, зуухны машинч Э.Нармандах, үйлчлэгч Д.Отгонцэцэг, МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр харуулын хэсгийн дарга Г.Эрдэнэзоригт, зуухны ахлах машинч Т.Ганболд, цахилгааны засварчин П.Пүрэвбат нар шагнагдлаа.

Та бүхэн Монголын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмаараа дэлгэр сайхан наадаарай.IMG_0053 IMG_0079 IMG_0108