Monthly Archives : August 2018

ДДЦС ТӨХК-ийн хамт олон Эрчим хүчний 96 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

“ДДЦС” ТӨХК-ийн хамт олон 2018 оны 08 сарын 18-ны өдөр Зулзагын голд Эрчим хүчний салбарын ажиллагсдын баярыг тэмдэглэн өнгөрүүлэв. Салбарын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Гүйцэтгэх захирал Н.Чимэддорж тэргүүний ажилтнуудын шагналыг гардуулж, компанийн нийт хамт олонд болон манай компани дээр ажиллаж байгаа төслийн гадаад мэргэжилтэнүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Эрчим хүчний 96 жилийн ойн баярын мэнд хүргэе

Монгол Улсын Эрчим хүчний салбарын түүхийг бүтээлцэж, эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж байгаа хөдөлмөрч хамт олондоо болон хамтран ажиллагч байгууллагууд, эрчим хүчний салбарын нийт ажиллагсдад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.