Monthly Archives : September 2018

1000 ИНЖЕНЕРИЙН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ.

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд “Эрдэнэт-40” сэдвийн дор 2018 оны 9-р сарын 27-нд зохиогдсон 1000 инженерийн зөвлөгөөнд ДДЦС ТӨХК-ийн ДХХ-А цехийн дарга МУ-ын Зөвлөх инженер В.Даваажав, Бүтээмж-чанарын мэргэжилтэн А.Оюунгэрэл нар урилгаар оролцов. “Тасралтгүй сайжруулалтын тэргүүн туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний салбар хуралдаанд “Бүтээмжид суурилсан чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн туршлага” сэдэвт илтгэлийг МУ-ын Зөвлөх инженер В.Даваажав тавив. Илтгэлд дэвшүүлсэн бүтээмж болон чанарын өртөгийн хэмжилтийн асуудал хуралдаанд оролцогчдын сонирхлыг татав.

ERDENET40

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ДДЦС ТӨХК нь Ахмадын баярыг тохиолдуулан компанийн өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

ЯВГАН АЯЛАЛ – 2018

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын аварга шалгаруулах явган аялалын тэмцээн зохион байгуулагдаж хурд, хүч, авьяас, чадвараа дайчлан 1-р байрт Зуухан цех, 2-р байрт Түлшин цех, 3-р байрт Захиргаа удирдлагын хэлтсийн баг шалгарлаа.