Monthly Archives : October 2018

Түлш эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль

МУ-ын Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах төлөвлөлт, мэргэжлийн анги хоорондын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Дархан-Уул аймгийн Түлш эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль албаны хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 06:00 цагт мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор Залуучууд театрын урд талбайд ажиллуулсанаар эхэлж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний болзошгүй гамшгийн үед ажиллах автомашин техник хэрэгсэл, хүн нэг бүрийн бэлэн байдлыг шалган үүрэгжүүлэхэд 256 албан хаагч 30 автомашин техниктэйгээр хамрагдсан байна.  Мөн Дархан сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг танхимын сургалтад хамруулж “Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, гамшгийн үед мэргэжлийн алба, мэргэжлийн анги хоорондын харилцан хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, удирдах бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах” зорилготой гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ДУА-ийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Батбаяр, ОБГ-ын АССУСАХМэргэжилтэн Н.Наранцэцэг, ГХУХАБайцаагч, хошууч Н.Ганбат, ГХТББХАМ, ГХУХБайцаагч, хошууч С.Мөнхбат, эмч сэтгэл зүйч, дэслэгч Д.Энхбаатар нар явуулж, мэдээлэл өгч ажилласан байна.

Энэхүү Түлш эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах команд штабын сургуульд ДДЦС ТӨХК-ийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 55 ажилтан болон штабын бүрэлдэхүүнд тус компанийн ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан 6 хүн хамрагдсан байна.

МОД ТАРЬЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10-p сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдрөөр компанийн ажилтнууд компанийн гүний худгийн орчимд 100 ширхэг чацарганы суулгац тарьлаа.

Хараа голын эрэг дагуух газруудаар цэвэрлэгээ хийлээ.

ДДЦС ТӨХКомпани нь нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон жил бүрийн хавар, намар Хараа голын эргийн дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2018 оны 10 сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээний ажилд компанийн 243 ажилтан оролцож Эрдэнэт чиглэлийн гүүрний орчны 2 тал, гүүрнээс өөрийн станцын тунгаасан усны далан, гүний худаг хүртэлх талбай, станцын тохой орчмын талбайг цэвэрлэж нийтдээ 6 ачааны машин буюу 25-30 м3 хогийг ачиж хогийн цэгт буулгав.
Хоггүй, цэвэр цэмцгэр аялаж зугаалцгаая!