Monthly Archives : November 2018

Компанийн ахмадууд Тэргүүн байр эзэллээ.

Улс тунхагласны баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн эрчим хүчний салбарын ахмадуудын дунд зохион байгуулагдсан спортын арга хэмжээнд ДДЦС ТӨХК-ийн ахмадууд Тэргүүн байр эзэлж Шилжин явах цом, Хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа.

IMG_0578

Ашиглалтын зөвлөгөөн – 2018

2018 оны 11 сарын 19-ны өдөр ДДЦС ТӨХК-ийн ашиглалтын зөвлөгөөн нь шуурхай ажиллагааны 2017-2018 оны үйл ажиллагааг дүгнэх, 2018 -2019 оны өвлийн их ачааллыг амжилттай давах, ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлуудад зорилт тавин биелүүлэх зорилготойгоор зохион байгуулагдав. Зөвлөгөөнийг нээж гүйцэтгэх захирал Н.Чимэддорж үг хэлэв.

Шуурхай ажиллагааны зөвлөгөөнд нийт 239 ажилтан, Ашиглалтын 4-н ээлж, алба, хэлтэс цехүүдийн шуурхай ажиллагааг хангаж ажилладаг ИТА-ууд хамтран оролцов.

Энэхүү ашиглалтын зөвлөгөөнийг угтаж 1 сарын хугацаанд өндөр бүтээлийн болзолт уралдааныг зохион байгуулахаас гадна цехүүд дотроо ажил мэргэжлийн уралдаан, шуурхай ажиллагааны 4-н ээлжийн дунд спортын тэмцээн уралдааныг тус тус зохион байгуулж идэвх санаачлага, шинэ санаа хэрэгжүүлж амжилттай оролцсон цех, ээлж хамт олныг уралдааны удирдамжийн дагуу шагнаж урамшуулав. Үүнд:

  • 1-р байрыг Цахилгаан цех
  • 2-р байрыг Зуухан цех
    • 1-р байрыг Х.Мөнхсаруул ээлжийн инженертэй ашиглалтын 3-р ээлж
    • 2-р байрыг Ц.Пүрэвдагва ээлжийн инженертэй ашиглалтын 2-р ээлж
  • Ээлжийн ажилтнуудаас мэдлэг сорих ААД, ТАД-ийн шалгалтанд нийлбэр дүнгээр Ц.Пүрэвдагва ээлжийн инженертэй ашиглалтын 2-р ээлж хамгийн өндөр оноог авсан байна.
  • Спортын гар бөмбөгийн төрөлд
    • Ц.Пүрэвдагва ээлжийн инженертэй ашиглалтын 2-р ээлж тэргүүн байр
    • Х.Мөнхсаруул ээлжийн инженертэй ашиглалтын 3-р ээлж удаалсан байна.
  • Сагсан бөмбөгийн төрөлд
    • Х.Мөнхсаруул ээлжийн инженертэй ашиглалтын 3-р ээлж тэргүүн байр
    • Б.Ганхуяг ээлжийн инженертэй ашиглалтын 1-р ээлж удаах байрыг эзэлсэн байна.

Зөвлөгөөн угтсан сарын хугацаанд зохион байгуулагдсан болзолт уралдаанд идэвхи санаачлага гарган ажилласан нийт 18 ажилтанг шагнаж урамшуулсан байна. Үүнд:

  1. Н.Отгонбаатар /Зуухны ашиглалтын инженер/
  2. Н.Лхагвадорж /Цахилгаан цехийн ээлжийн дарга/
  3. М.Будхүү /Ээлжийн монтёр/
  4. Х.Мөнх-Ялалт /ДХХА-н жижүүр/
  5. Т.Дарханцэцэг / Химийн лаборант/
  6. Ж.Мягмар /Түлшний тракторын жолооч/
  7. Г.Нармандах / конвейерын машинист/
  8. Д.Отгонбаяр /ГЗУ-н жижүүр/
  9. Б.Саранбаатар /Тоосон системийн машинист/
  10. С.Гантулга /Тоосон системийн машинист/
  11. Л.Мянгат /Турбины ээлжийн дарга/
  12. Ё.Баянбилэг /Турбины машинист/
  13. С.Лхагвадаш / Тэжээлийн жижүүр/
  14. Д.Давхарбаяр /Турбины машинист/
  15. Ц.Энхболд /ДХХА-н жижүүр/
  16. Э.Нармандах /Зуухны машинист/
  17. Б.Дэнсмаа /Химийн аппаратчин/
  18. Б.Ганбаяр /Ээлжийн монтёр/ нарыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан байна.

ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, дэд захирал бөгөөд ерөнхий инженер нар компанийн цаашдын бодлого, техник технологид авч хэрэгжүүлэх боломжууд, 35 МВт-ын турбины угсралтын ажлын үйл явц, ашиглалтанд орох хугацаа зэрэг мэдээллүүдийг зөвлөгөөнд оролцогч нарт товч танилцуулав.

Алба, хэлтэс цехүүдийн хооронд “Шуурхай ажиллагааны асуудлыг шуурхай зөвлөлдье” сэдэвт асуулт хариулт хэлбэрээр зөвлөгөөн үргэлжлэв. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулахад уялдаа холбоо болон, технологийн хувьд тулгарч байгаа асуудлуудыг шат шатандаа хэлэлцэх байдлаар цехүүдийн ашиглалтын инженерүүд төлөөлөн асуудалд гарах гарцыг хариулан шийдвэр гаргах байдлаар явагдав.

Хянатын хэлтсийн дарга ашиглалтын ажилтнуудын ТАД, ААД-ийн зөрчлийн талаар, компанийн хэмжээнд үүссэн технологийн зөрчил, аваар, саатлын талаар мэдээлэл хүргэв.

Эцэст нь зөвлөгөөнд оролцогчдоос санал хүсэлтийг бичгэн хэлбэрээр авч 2019 онд дэвшүүлж буй зорилтыг тодорхойлон гүйцэтгэх захирал хаалтын үг хэлснээр зөвлөгөөн өндөрлөв.