Monthly Archives : December 2018

Р.МӨНХӨӨ, Г.БАТБИЛЭГ НАР АЛТАНГАДАС ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.

2018 оны 12-р сарын 28-ны өдөр Монгол төрийн тусгаар тогтнол дахин сэргэн мандсаны түүхт 107 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 165 дугаар зарлигаар Дархан-Уул аймгийн ДДЦС ТӨХК-ийн өндөр настан Равсал овогтой Мөнхөө, байгаль орчны хяналтын инженер Гаадансүрэн овогтой Батбилэг нар Алтан гадас одонгоор шагнагдаж, энгэрээ мялаалаа.

Эрчим хүчний салбарын “Шилдэг мастер”-аар шалгарлаа

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2018 онд хийсэн ажлаа дүгнэж, шилдэг байгууллага, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтнуудыг тодруулж, шагналыг гардууллаа. Салбарын багана болсон шилдэг байгууллага хамт олон, ажилтнууд, онцлох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олныг өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар хүлээн авч баяр хүргэсэн юм.

2018 оны ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлээрээ манлайлж ДДЦС ТӨХК-ийн Зуухан цехийн Хаалт арматур, шугам хоолойн засварын мастер Ж.Эрдэнэбилэг Эрчим хүчний салбарын “Шилдэг мастер”-аар шалгарлаа. Таны цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

“ENTREPRENEUR-2018” АВАРГУУД ТОДОРЛОО

2018 оны 12-р сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн бизнесийн салбарынхны улс, аймаг орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд оруулсан хувь хэмжээ, тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг үнэлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлдэг 18 дахь жилдээ зохион явагдаж буй ТОП-5, Шилдэг аж ахуйн нэгж Энтрепренёрүүдэд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Гран Прийн шагналыг “ДСЦТСүлжээ” ХК авсан бол Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК нь Топ-5 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа.

Дэвшилтэт технологи, инноваци, үр ашиг сэдэв илтгэлийн уралдаан зохион байгуулагдав.

ДДЦС ТӨХК  нь шинэ техник, технологи, инноваци, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайруулах, сургалт үйлдвэрлэлийн холбоог өргөжүүлэхэд инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилтнуудын  идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ИННОВАЦИ- ҮР АШИГ” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулав. Илтгэлийн уралдаанд нийт 21 илтгэл ирүүлсэн бөгөөд 2-р шатанд 11 илтгэл шалгарч 2018 оны 12-р сарын 12-ны өдөр хэлэлцүүлэгдэв. Уралдаанд 5 илтгэл шалгарсан бөгөөд үүнд:

1-р байр: Турбин цехийн засварын инженер Ж.Хүдэр, засварын мастер Н.Мөнхтулга, засварчин Д.Ариунболд, Ц.Энхтайван, Г.Насанжаргал, Б.Баярболд нар “ПВ-30 маркийн өндөр даралтын халаагчийн зүрхэвчийн спираль хоолойг автоматаар ороох станок”

2-р байр: Хими цехийн уур-усны лаборант Г.Алимаа “Цахилгаан химийн аргаар хөргөлтийн усыг боловсруулах  боломж, үр ашиг”

3-р байр: Инженерийн албаны тооцооны ТХИнженер Б.Долгорсүрэн “Турбины гуулин хоолойг зэврэлтээс хамгаалж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх”

Тусгай байр:

– ДХХА цехийн дарга В.Даваажав “Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны шинэ хандлагууд, түүнийг бизнесийн төгөлдөршлийн загвартай уялдуулан хэрэгжүүлэх нь” 

– Инженерийн албаны металл судлалын инженер Н.Догсомбаяр “ДЦС-ын үндсэн тоноглолын засварын чанарт гагнуурын технологийн нөлөөлөл” тус тус шалгарав.