Monthly Archives : January 2019

КОМПАНИ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА.

“ДДЦС” ТӨХК нь жил бүрийн сар шинийн баярын өмнө ахмад настнуудаа хүлээн авдаг уламжлал ёсоор 2019 оны 01 сарын 25-ны энэ өдөр 212 ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Сүрэнжав овогтой Дэмбэрэл, Алтан гадас одонгоор шагнагдсан Гончигдорж овогтой Донтор, Эрчим хүчний тэргүүний ажилтанаар шагнагдсан Ч.Гүнсэн, Д.Эрдэнэцэцэг, Ч.Цэрэндулам, Эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүндэт жуух бичгээр шагнагдсан Д.Зуунчулуун, С.Асылхан нарт баяр хүргэж мөнгөн шагналаар шагналаа.