Monthly Archives : February 2019

Н.Энхбаяр Алтан гадас одонгоор шагнууллаа

17 дугаар жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын босгон дээр ДДЦС ТӨХК-ийн Өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Н.Энхбаяр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. Танд халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

Д.ДАВХАРБАЯР ДАРХАН СУМЫН 2018 ОНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” БОЛЛОО.

Дархан сумын ЗДТГ-аас жил бүр сар шинийн баярын өмнөхөн улс, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан шилдэг тэргүүний хамт олон, иргэнийг шалгаруулан “Дархан сумын хөдөлмөрийн аварга”-аар өргөмжилдөг.

Өнөөдөр 2019 оны 02-р сарын 01-ний өдөр 2018 оны Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Турбины машинист Дэндэвийн Давхарбаяр 17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилийн Дэд бүтцийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа.

Хөдөлмөрийн аваргадаа халуун баяр хүргэж цаашдынх нь ажил үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе.