Monthly Archives : April 2019

Эрүүл мэндийн үзлэг явагдлаа.

2019 оны 04 сарын 13-наас 04 сарын 20-ны өдрүүдэд Эрүүл мэндийн сайдын 340 тоот тушаалын дагуу ДДЦС ТӨХК-ийн зүгээс ХАБЭАТ-тэй хамтарч нийт ажилтануудаа хугацаат эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрууллаа. Үзлэгт нийт ажилтнуудын 94.7% буюу 451 ажилтан хамрагдсан байна.

Байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн

ДДЦС ТӨХК-ийн 55 жилийн ой угтсан Байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 2019.04.15-19-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн багуудаас 1-р байрт Хими цех, 2-р байрт Цахилгаан цех, 3-р байрт Түлш дамжуулах цехийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдийн багуудаас Санхүү бүртгэлийн хэлтэс, Хяналтын хэлтсийн баг 1-р байрт, Зуухан цехийн баг 2-р байрт, Турбин цехийн баг 3-р байрт шалгарлаа.

Мөн эрэгтэй “ЧАДВАРЛАГ ТАМИРЧИН”-аар Турбин цехийн тоноглолын засварын слесарь О.Отгонням, эмэгтэй “ЧАДВАРЛАГ ТАМИРЧИН”-аар Зуухны тоосон системийн машинч Т.Уянга нарыг тодруулж дурсгалын цом хадгалууллаа.

2019 оны хамтын гэрээ байгууллаа

2019 оны 04-р сарын 12-ны өдөр ДДЦС ТӨХК-ийн захиргаа болон тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2019 оны хамтын гэрээгээ амжилттай байгууллаа.

ЯВГАН АЛХАЛТ ХИЙЛЭЭ

Өнөөдөр /2019 оны 04-р сарын 12-ны өдөр/ ДДЦС ТӨХК-ийн ажилчдын эрүүл мэндийг дэмжих төлөвлөгөөт ажлын хүрээнд “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулж явган алхалт хийлээ.