Monthly Archives : October 2019

Хараа голын эрэг дагуух газруудаар цэвэрлэгээ хийлээ

2019 оны 10–р сарын 18-ны өдөр Хараа голын эргийн дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажилд алба, хэлтэс, цехийн 63 ажилтан, албан хаагч оролцож Хараа голын  “Станцын тохой” орчмын талбайгаас 2 ачааны машин хогийг ачиж хогийн цэгт буулгав. Цэвэрлэгээний ажлыг байгууллага ачааны 2 автомашин, суудлын УАЗ 469 машин, хүн тээврийн 2 автобусаар бүрэн зохион байгууллаа.

Байгууллагын хашаан дотор хайлаас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10-p сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. 2019.10.11-ний өдөр компанийн алба, хэлтэс, цехийн ажилчид компанийнхаа хашаан дотор автомашин болон явган хүний зам дагуу 3745 ширхэг хайлаас модны суулгац суулгаж усалгаа хийлээ.

“ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН 35МВТ-ЫН ӨРГӨТГӨЛИЙГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ.

Дархан хотын цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай хангах зорилгоор Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д 35МВт-ын шинэ турбингенераторыг суурилуулах турбогенераторын шинэчлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.

Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн суурийг 1963 онд тавьж, 1965 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтад оруулж байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд түүхэндээ гурав дахь удаагийн томоохон шинэчлэл хийж хүлээлгэн өгч байгаа юм. Хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа 2019.10.05-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.