Monthly Archives : November 2019

“ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулагдав.

ДДЦС ТӨХК  нь шинэ техник, технологи, инноваци, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайруулах, сургалт үйлдвэрлэлийн холбоог өргөжүүлэхэд инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилтнуудын  идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ХЭМНЭЛТ-ҮР АШИГ-УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулав. Илтгэлийн уралдаанд 13 илтгэл шалгарч 2019 оны 11-р сарын 22-ны өдөр хэлэлцүүлэгдэж дараах илтгэлүүд шалгарлаа:

1-р байр: МУ-ын зөвлөх инженер, Инженерийн албаны тооцооны техник-хяналтын инженер Б.Долгорсүрэн  “ДДЦС ТӨХК-д шинэ градирн суурилуулах”

2-р байр: МУ-ын зөвлөх инженер, ДХХА цехийн дарга В.Даваажав “Эрчим хүчний ухаалаг сүлжээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, арга зам”

3-р байр: Цахилгаан цехийн ээлжийн дарга Н.Лхагвадорж “Шинэ дэвшилтэт техникийг хэрхэн оновчтой ашиглах сонгох”

Тусгай байр:

– Турбин цехийн ээлжийн дарга Л.Мянгат, Ц.Отгонцогт, Г.Ууганбаяр нар “ДДЦС ТӨХК-ийн хөргөлтийн усыг боловсруулах” 

– Мэргэшсэн инженер, хангамж үйлчилгээний хэлтсийн барилгын инженер Ц.Баттөмөр “Мод хуванцарын нийлмэл /WPC/ материалыг ус хөргөх цамхагийн ус түгээх, хуваарилах лоткины таг буюу ажлын тавцан хийхэд ашиглах” илтгэл тус тус шалгарав.