Мэдээ

“Дархан-Уул аймгийн Эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт зөвлөгөөн-2017” боллоо

2017 оны 01 сарын 27-ны өдөр “Дархан-Уул аймгийн Эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт зөвлөгөөн-2017” боллоо.
Дархан-Уул аймгийн хөгжлийн ойрын болон дунд хугацааны бүтээн байгуулалтын талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг чухал чиглэл бол эрчим хүч, усан хангамжийн хүртээмж үр ашиг юм. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Барилга хот байгуулалтын яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар урилгаар оролцлоо.
Энэ жил ”Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 35 МВт-ийн өргөтгөлийн ажил, Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх өргөтгөх, Дулааны ажиллагааныхаа тоноглолын найдвартай ажиллагааг хангах гэсэн үндсэн 3-н том ажил хийгдэх юм байна. Цаашид Дархан хотыг орчин үеийн дэвшилтэт техник технологитой, дулаан алдагдлыг бууруулах үндсэн чиглэл бүхий, ухаалаг системтэй ногоон орчныг дээдэлсэн цогц дулаан хангамжийн системтэй болгох, хамгийн гол нь үзүүлэлт болох хүн амыг ундны усны стандартыг хангасан хэрэгцээний халуун ус, чанар стандартын шаардлага хангасан боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллах юм байна. Энэхүү нэг өдрийн зөвлөгөөний үр дүнд салбарынхаа яамдуудтай хамтран ажиллах боломж илүү нээгдэх, Техник технологийн шинэчлэлүүд хийгдэх, Эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн туршлага судалгаануудыг харилцан солилцох туршлага судлах, хоорондын уялдаа холбоо сайжрах давуу талтай юм.