Мэдээ

Шагналын хур буусан сайхан өдөр боллоо.

17-р жарны гал тахиа жилийн босгон дээр Монгол улсын төрийн шагнал “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Инженерийн албаны төслийн инженер Гомбожав овогтой Туяахүү, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗУХ-ийн сувиллын сахиул Сагар овогтой Очирсүх, “Алтан гадас” одонгоор Зуухан цехийн механик тасгийн мастер Мижид овогтой Мөнхбаатар, компанийн өндөр настан Дашдэндэв овогтой Энэбиш, Долгор овогтой Банди нар тус тус шагнагдлаа.
Мөн Дархан-Уул аймгийн Аж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Дашням овогтой Бадамгарав, Дархан сумын “Хөдөлмөрийн аварга”-аар Турбин цехийн засварын инженер Жүгдэр овогтой Хүдэр нар тодорлоо.
Нийт шагнал авсан ажилтан, өндөр настангууддаа “ДДЦС” ТӨХК-ийн хамт олноос гал халуун баяр хүргэж сар шинэдээ сайхан шинэлээрэй хэмээн хүсэн ерөөе.