Мэдээ

Эрчим хүчний салбарын Спортын их наадам амжилттай явагдаж өндөрлөлөө

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой угтсан спортын их наадам 2017 оны 5 сарын 7-ноос 10-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” цогцолборт болж салбарын 41 байгууллагын 1000 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, биллъярд зэрэг таван төрөлд өрсөлдлөө. Уг наадамд “ДДЦС” ТӨХК-ийн баг тамирчид амжилттай оролцож ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Түлш дамжуулах цехийн ээлжийн дарга Б.Ганбаатар алтан медаль, холимог хосын төрөлд Түлш дамжуулах цехийн машинч Х.Цэнд, ээлжийн дарга Б.Ганбаатар нар 1-р байр эзэлж алтан медаль хүртлээ. Мөн шатрын төрлөөр багаараа 7-р байрт, ганцаарчилсан төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус тус 9-р байрт, cагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд шилдэг 8-д шалгарч багийн нийт дүнгээр 5-р байр эзэллээ. Тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа халуун баяр хүргэе.