Мэдээ

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хурал

2017 оны 09 сарын 28-нд Монгол Улсын Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал дээр “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж компанийн нийт хамт олон болон ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бүтээлч аян” уралдаанд “Дарханы дулааны цахилгаан станц”  ТӨХК-ийн хамт олныг “Тэргүүн байр”-т өргөмжилсөн болохыг уламжиллаа. Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтанууддаа Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн медаль гардуулж, Эрчим хүчний яамны шагнал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр Зуухан цехийн ээлжийн дарга Л.Энхбаатар, мөн өөрийн санаачилгаар компанийн албан хэрэг хөтлөлтийн программыг шинээр зохиож нэвтрүүлсэн Инженерийн албаны сүлжээний инженер О.Сэргэлэн нарыг шагнаж урамшуулав.