Мэдээ

Түлш эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль

МУ-ын Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах төлөвлөлт, мэргэжлийн анги хоорондын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Дархан-Уул аймгийн Түлш эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль албаны хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 06:00 цагт мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор Залуучууд театрын урд талбайд ажиллуулсанаар эхэлж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний болзошгүй гамшгийн үед ажиллах автомашин техник хэрэгсэл, хүн нэг бүрийн бэлэн байдлыг шалган үүрэгжүүлэхэд 256 албан хаагч 30 автомашин техниктэйгээр хамрагдсан байна.  Мөн Дархан сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг танхимын сургалтад хамруулж “Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, гамшгийн үед мэргэжлийн алба, мэргэжлийн анги хоорондын харилцан хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, удирдах бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах” зорилготой гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ДУА-ийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Батбаяр, ОБГ-ын АССУСАХМэргэжилтэн Н.Наранцэцэг, ГХУХАБайцаагч, хошууч Н.Ганбат, ГХТББХАМ, ГХУХБайцаагч, хошууч С.Мөнхбат, эмч сэтгэл зүйч, дэслэгч Д.Энхбаатар нар явуулж, мэдээлэл өгч ажилласан байна.

Энэхүү Түлш эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах команд штабын сургуульд ДДЦС ТӨХК-ийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 55 ажилтан болон штабын бүрэлдэхүүнд тус компанийн ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан 6 хүн хамрагдсан байна.