Мэдээ

Дэвшилтэт технологи, инноваци, үр ашиг сэдэв илтгэлийн уралдаан зохион байгуулагдав.

ДДЦС ТӨХК  нь шинэ техник, технологи, инноваци, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайруулах, сургалт үйлдвэрлэлийн холбоог өргөжүүлэхэд инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилтнуудын  идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ИННОВАЦИ- ҮР АШИГ” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулав. Илтгэлийн уралдаанд нийт 21 илтгэл ирүүлсэн бөгөөд 2-р шатанд 11 илтгэл шалгарч 2018 оны 12-р сарын 12-ны өдөр хэлэлцүүлэгдэв. Уралдаанд 5 илтгэл шалгарсан бөгөөд үүнд:

1-р байр: Турбин цехийн засварын инженер Ж.Хүдэр, засварын мастер Н.Мөнхтулга, засварчин Д.Ариунболд, Ц.Энхтайван, Г.Насанжаргал, Б.Баярболд нар “ПВ-30 маркийн өндөр даралтын халаагчийн зүрхэвчийн спираль хоолойг автоматаар ороох станок”

2-р байр: Хими цехийн уур-усны лаборант Г.Алимаа “Цахилгаан химийн аргаар хөргөлтийн усыг боловсруулах  боломж, үр ашиг”

3-р байр: Инженерийн албаны тооцооны ТХИнженер Б.Долгорсүрэн “Турбины гуулин хоолойг зэврэлтээс хамгаалж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх”

Тусгай байр:

– ДХХА цехийн дарга В.Даваажав “Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны шинэ хандлагууд, түүнийг бизнесийн төгөлдөршлийн загвартай уялдуулан хэрэгжүүлэх нь” 

– Инженерийн албаны металл судлалын инженер Н.Догсомбаяр “ДЦС-ын үндсэн тоноглолын засварын чанарт гагнуурын технологийн нөлөөлөл” тус тус шалгарав.