Мэдээ

Бүтээмжийн чиглэлээр япон улс руу 21 ажилтан сургалт аялалд явуулав.

Гүйцэтгэх захирал Н.Чимэддорж, ХАБЭА-н инженер Б.Болд нар анх Япон улс руу сургалт аялалд явж  судлан  компанийн чанарын менежментийн тогтолцооны стандарт(MNS ISO 9001:2016, MNS OHSAS 18001:2012, MNS ISO 17025:2018), компанийн нийгмийн хариуцлага бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэл (ажлын байрны соёл 5С, кайзэн саналын систем, чанарын дугуйлан) хог хаягдлын менежмент, эрсдлийн менежментийн нэвтрүүлэлт хэрэгжүүлэлтийн байдалтай бодитоор танилцан туршлага хуримтлуулан ирж бүтээмжийн чиглэлээр манлайлан ажилладаг 21 ажилтанг япон улс руу сургалт аялалд явах боломжийг олгосон билээ. Цаашид манай компани нь сайн туршлага бүтээлч ажилтан гэсэн төсөл болгон бүтээмж  чанарын чиглэлээр нийт ажилтнуудаа япон улс руу  сургалт аялалд туршлага судлуулан явуулах зорилоготой байна.