Мэдээ

Шварц Холгерыг Дархан-Уул аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжиллөө

Өнөөдөр 2019.05.25-ны өдөр Дархан-Уул аймгийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангах, ДДЦС ТӨХК-ийн хөгжил, техник, технологийн шинэчлэл, хүчин чадлын өргөтгөлийн ажилд идэвх зүтгэл гарган тус станцад 12 жилийн турш тасралтгүй ажилласан ХБНГУ-ын иргэн, Эрчим хүчний инженер Шварц Холгерыг аймгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дархан-Уул аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжиллөө.