Мэдээ

ТӨРИЙН ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар аймгийн Төр, захиргаа, Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спорт, шинжлэх ухаан, эрчим хүч, уул уурхайн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 72 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр /2019.12.30/ шагналаа.

Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, М.Жаргалсайхан, Д.Хүрэлчимэг, Ч.Оюунчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар хүрэлцэн ирсэн юм.

Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗУХ-ийн харуул С.Мөнхбал, Алтан гадас одонгоор өндөр настан П.Лхагвасүрэн, ДХХА-н засварчин С.Баярхүү, ЗУХ-ийн бичиг хэргийн эрхлэгч О.Алтантуяа, харуулын хэсгийн дарга Г.Эрдэнэзоригт, Хөдөлмөрийн хүндэт медалиар турбин цехийн машинч Ё.Баянбилэг, инженерийн албаны дарга Д.Жагварал, өндөр настан Х.Оюунбат, Б.Батсайхан, цахилгаан цехийн засварын инженер Л.Гантулга, зуухан цехийн машинч Т.Ганболд нар тус тус шагнагдаж, энгэрээ мялаалаа.