Мэдээ

17 ДУГААР ЖАРНЫ “УРВУУЛАГЧ” ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН СУМЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГААР ТОДОРЛОО

Дархан сумын ЗДТГ-аас жил бүр сар шинийн баярын өмнөхөн улс, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ажил, үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдэг тэргүүний хамт олон, иргэнийг шалгаруулан “Дархан сумын хөдөлмөрийн аварга”-аар өргөмжилдөг уламжлалтай.

2019 оны ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар Дарханы дулааны цахилгааны станц ТӨХК-ийн зуухан цехийн засварчин О.Баярсайхан шалгарч, шагналыг өнөөдөр 2020.02.20-ны өдөр Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нар гардуулан өглөө.

Мөн О.Баярсайханд компанийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан халуун баяр хүргэж, хамтын гэрээний дагуу мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

“Дархан сумын хөдөлмөрийн аварга” О.Баярсайхандаа цаашдынх нь ажил үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе.