Мэдээ

2019 ОНЫ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГААР ТОДОРЛОО.

Жил бүр сар шинийн баяраар өнгөрсөн ондоо идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан ажиллаж шалгарсан сум, баг, байгууллага, хамт олон, алба хаагч, иргэдийг Засаг даргын захирамжаар баталгаажуулан шагнаж алдаршуулдаг уламжлалтай.

2019 ОНЫ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА АЖИЛТАН”-аар шалгарсан Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Цэвээнжавын Ууганбаярт өнөөдөр буюу 2020.02.20-ны өдөр ДУА-ийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ДУА-ийн Засаг дарга С.Насанбат нар баяр хүргэж, шагналыг гардуулж өглөө.

Мөн Ц.Ууганбаярт компанийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан халуун баяр хүргэж, хамтын гэрээний дагуу мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

“Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн аварга” Ц.Ууганбаяртаа цаашдынх нь ажил хөдөлмөрт улам их амжилтыг хүсэн ерөөе.