Танилцуулга

Slide background
Slide background
Slide background
Slide background

Дарханы Дулааны Цахилгаан Станц” Төрийн өмчит хувьцаат компани нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн дүүрэгт  нийтдээ 47.7  га  талбайд оршино.
    Дархан-Уул аймгийн ДЦС-ын суурийг 1963 онд тавьж, Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаар тогтоолоор байгуулагдсан ба 1965 оны 10-р сарын 02-нд анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтанд оруулсан. Тус станц эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг юм.
    Тус станц нь Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг нэг үндсэн эх үүсвэр болдог. 48 мВт/ц суурилсан хүчин чадалтай ба жилдээ 302 сая квт/ц цахилгаан эрчим хүч, 1196 мянган Гкалл дулааны эрчим хүч боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан. Жилд дунджаар 340-350 мянган тн нүүрс Шарын голын уурхайгаас авч технологийн хэрэгцээндээ ашигладаг. Сүүлийн жилүүдэд  Багануурын уурхайгаас нүүрс авч ашигладаг болсон.
    Хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн БКЗ-75-39 БФ маркын 75 т/цаг уур боловсруулах хүчин чадалтай 9 зуух, АПТ-12-35-10 маркийн тус бүр нь 12 Мвт/ц чадалтай 4 турбин генератортай.  Үндсэн ба туслах тоноглолууд нь сүүлийн үеийн хянах хэмжүүр автоматикийн хэрэгслэлээр тоноглогдсон.
    Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110 киловольтын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110 кв-ын шугамаар Дарханы 220 кв-ын дэд станц, Сүхбаатар, Дархан, Ерөө, Шарын голын уурхайтай, 35 кв-ын шугамаар Энх тал, Дархан САА-тай, 6 кв-ын шугамаар Дарханы үйлдвэр аж ахуйн газруудтай холбогддог.
    Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээгээр  үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. Жилд дундажаар 3 сая тн орчим ус боловсруулан  халуун усыг сүлжээнд нийлүүлдэг.
    Дархан-Уул аймагт дулааны эрчим хүчний хэрэгцээ өсч байгаатай холбогдуулан 1987 онд БКЗ-75-39 маркийн 3 зуух, дулаанжуулалтын тоноглол, түлш хүлээж авах хүчин чадлаар өргөтгөл хийж 120 м өндөр яндан барьж утаа шүүх байгууламжийг шинэчилж  үнсэн санг шинээр байгуулсан.
    Мөн станцын найдвартай ажиллагааг дээшлүүлэх, ажиллах хугацааг уртасгах зорилгоор 1993-1995 онуудад ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 15,6 сая дойч маркийн хөрөнгө оруулалт хийж 4 зуухны бүрэн хэмжээний их засвар, 1 турбинд горимын өөрчлөлт, дулаанжуулалтын шугамын өргөтгөл, 8 зуухыг компьютерийн хяналтын системд шилжүүлэх болон дулаанжуулалтын тоноглолын хэмжүүр, хэмжих хэрэгслийн шинэчлэлт зэрэг ажлууд хийгдсэн.
ДДЦСтанц  нь  2001 оны 7-р сарын 09-ний  өдрийн Засгийн  Газрын  164-р  тогтоолоор  “ДДЦС”  ТӨХК болон зохион байгуулагдсан.
        2012 оноос ХБНГУ-н  хөнгөлттэй  урт хугацааны зээлийн хөрөнгөөр  суурилагдсан  хүчин чадлаа 35 мВт-р өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж байна.
        2007 оноос  зуухны шинэчлэлийн ажлууд хийгдэж  3 зуухны шаталтын технологийг өөөрчилсөн ба ажилтнуудын ажиллах нөхцлийг дээшлүүлэх , зуухнууд хяналтыг  сайжруулах зорилгоор  2008 оноос 6 зуухны хяналт удирдлагыг компьютерт шилжүүлээд байна.
       Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэх чадвар бүхий мэргэжилтэй ажилтан, инженер техникийн ажилтнаар бүрэн хангагдсан. Ажилтны тоо 460

Түүхэн товчоо
1965

Дулаан, цахилгаан эрчим хүч түгээж эхлэв

1985

1985 оноос БКЗ-75-39-ФБ маркийн 3 зуухаар өргөтгөж 120 метр өндөр янданг ашиглалтанд оруулав

1993

ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлээр 4 зуух, 2 турбины уурын шугам хоолойд шинэчлэл хийсэн.

2001

ЗГ-ын шийдвэрээр Төрийн өмчит хувьцаат компани болов

2012

35 МВ-ын шинэ турбины төсөл эхэлсэн