Захирлын мэндчилгээ

director2

Таны энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсье.

Манай компани нь Дархан, Сэлэнгийн раойныг цахилгаан эрчим хүчээр, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангадаг үйлдвэр юм.

Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал: 48 мегаваттын станц, БКЗ-75-39ФБ маркийн 9 зуух, ПТ-12-35/10 маркий 4 турбингенератортай.

2012 оноос үйлдвэрийн хүчин чадлаа 35 МВ-ын турбингенератороор өргөтгөхөөр төсөл хэрэгжүүлээд явж байна. Улмаар ойрын жилүүдэд үйлдвэрийн хүчин чадлаа 200 МВ-аар өргөтгөхөөр төслийн судалгаа хийж байна.

 Та бүхэнд  хамт олныхоо нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал                                О.Нямдаваа